ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-01-03   16:51:13   56368   0
  УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЦЭРЭНБАТ УВС АЙМАГТ
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Увс аймагт хүрэлцэн ирлээ. Тэрээр Улаангом суманд тойргийнхоо сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж мөн тойргийн сумдын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаатай танилцаж ажилтан, албан хаагчидтай санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудлуудын талаар уулзан ярилцаж явна. МУ-ын Маршал Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойн арга хэмжээнд хүндэтгэн оролцох бөгөөд тус арга хэмжээнээс 3 хоногийн өмнө нутагтаа ирж тойрогтоо ажиллаж байгаа залуу гишүүний ажилд амжилт хүсье.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ