ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2016-08-08   15:31:07   55469   2
  ГАМШГИЙН ХОХИРОЛ ТОГТООХ КОМИСС БАЙГУУЛЛАА
Увс аймгийн онцгой комиссийн дарга, Аймгийн Засаг дарга Д.Батсайхнаар удирдуулсан онцгой комисс дахин хуралдлаа. Өнгөрсөн шөнийн байдлаар Улаангом сумын Галданбошготын 7 давхарын гражаас 620 тн, “Мөнгөн хээ” ХХК-ний 24 айлын орон сууцны гражаас 600 тн, Элбэг плаза төвөөс 80 тн, “Хос өргөө” орон сууцнаас 400 тн, “Нэтэнт” ХХК-ий 30 айлын сууцнаас 460 тн, 12 айлын орон сууцнаас 395 тн, ШШГА, УБХэлтсийн гражаас 286 тн, Аянчны 16 айлаас 770 тн, төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцнаас 280 тн, 2-р 10 жил орчмын гэр хорооллоос 820 тн ус соруулж, нийт 5091 тн ус зайлуулсан. Улаангом сумын 3, 4, 5, 7, 10 дугаар багийн нийт 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлж ажилласан. Мөн 5-р багийн нутаг наадмын талбай орчмын 1 км газрын далан шуудууг сэргээн засварлах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгууллаа. Дээрх гамшгийн голомтонд Аймгийн ЗДТГ-аас 10 хүн, 3 автомашин, ОБГ-аас 35 албан хаагч, 5 автомашин, 1 ковш, 4 мотопомп, ЦГ-аас 4 автомашин, 45 албан хаагч, ХЦ-ийн 0245-р ангиас 20 албан хаагч, 4 автомашин, АЗЗА ХХК-иас 1 автомашин, 1 ковш, “Тоосгон уул” ХХК-иас 1 автомашин, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Тагнуулын газар, ЦТС ХХК, ХХААГ-аас албан хаагч, 1 автомашин нийт 114 албан хаагч, 18 автомашин, 2 ковш трактор ажилласан. Үерийн гамшгийн хор хохиролыг арилгах, сэргээн босгох, засварлах ажилд 1735 литр буюу 3.3 сая төгрөгийн шатах тослох материалыг зарцуулаад байна. Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг байгуулж газар тариалан, МАА, гэр хорооллол, зам, Барилга байгууламж, Эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт гэсэн ангиллаар ажиллуулахаар боллоо. Хохирол тогтоох комиссыг Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал ахалж ажиллах юм. Та бүхэндээ мэдээллийг цаг тухай бүрт хүргэж байх болно. 2016.08.08-ний 15 цаг
СЭДЭВ : Бүтэц зохион байгуулалт