ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-10-12   15:32:58   55768   0
  Аймгийн ОБГазрын дарга хурандаа Б.Баттулга: Гал унтраах, аврах ажиллагааны үзүүлэх сургууль зохион байгууллаа

Аймгийн Онцгой байдлын газар нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан. Энэ үеэр ОБГазрын дарга, хурандаа Б.Баттулгатай ярилцлаа.
- Өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөөр ямар арга хэмжээ зохион байгуулж байна?
- Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах талаар гарсан хууль тогтоомжийг танилцуулах, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөө өгөх, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, онцгой байдлын албаа сурталчлах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Аймгийн Улаан загалмайн хороо, Одон орон Геофизикийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбар станц бидэнтэй хамтран ажилласан. Осол аваар, гал түймрийн аюулыг арилгах болон өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэсэн гурван чиглэлээр үзүүлэх сургууль зохион байгууллаа.

- Парк шинэчлэл хийгдэж байна уу?
- Манай онцгой байдлын хэлтсийн гал унтраах анги хоёрдугаар зэрэглэлийн анги болсон. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас авто машины парк шинэчлэлийг үе шаттай хийж байгаа. Түүнчлэн авран хамгаалах багаж хэрэгслүүд шинээр ирлээ. Ус зөөвөрлөх найман тоннын гал унтраах машин, туулах чадвар сайтай автомашин, пургон машинөнөөдөр хүлээн авлаа.

- Он гарсаар гал түймэр их гарлаа. Хэрхэн ажиллав?
- Манай аврагчид тун завгүй ажиллалаа. Ой, хээрийн 35 түймэр гарсан.бүхий л боломжоо дайчлан ажилласны хүчинд түймрүүдийг бүрэн унтраасан. Маш их зардал гарч байна. Одоогийн байдлаар 40 гаруй сая төгрөгийн шууд зардал гарсан. Гал түймрийн аюулаас үүдэн гарсан зардлыг өөрийн байгууллагын боломж аймгийн удирдлага болон дээд шатны байгууллагадаа тавьж шийдвэрлүүлж байна.
- Иргэдээс танай байгууллагад ямар санал хүсэлт тавьж байна?
- Гамшиг осолд өртсөн иргэд асуудал тавьдаг. Харин манай байгууллагаас иргэдэд гамшиг ослоос урьчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгдөг. Багууд, өрхүүдээр явж мэдээлэл тараадаг ажлаа ачаалал ихтэй ажилласны улмаас хийж амжаагүй байна.
- Ярилцсанд баярлалаа.
СЭДЭВ : Ярилцлага