ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-10-03   13:17:55   55116   0
  Монголын багш нарын 49 дах жилийн өдрийг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэв.
Энэхүү баяраар Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон ИТХын дарга Ч.Чимэд ойн халуун мэндийг өргөн дэвшүүлж, хурлын үйл ажиллагааг Төрийн дуулалаар эхлүүлэв. Баярын хурлын дараа Цогцолбор II сургуулийн багш, суралцагчдын хамтарсан тоглолт боллоо. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн төгөлдөр хуур, үлээвэр болон хийл хөгжмийг чадварлаг эзэмшиж чадсанаа Төгсбаяр багшийн шавь нар тайлагналаа.
Баярын хуралд ирсэн зочдын талархлыг хүлээсэн сайхан тоглолтыг үзүүллээ. Монголын багш нарын баяраар амжилттай ажиллаж буй багш нарыг Яамны жуух, боловсролын салбарын тэргүүн болон аймаг, сум, болосролын газрын шагналаар, мөн улсын олимпиадад медаль авсан багш болон медаль авсан сурагчдыг бэлтгэсэн багш нарыг Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ