ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-07-31   10:40:07   55168   0
  Увс аймгийн 90 жилийн ойг түрүү азаргыг пургон автомашинаар байллаа
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015" баяр наадмын хурдан азарганы уралдаанд Гараанаас 174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Д.Галбаатарын хар азарга түрүүлсэн. Түрүүлсэн азарганд пургон автомашин бэлэгэлэсэн.

Аман хүзүүнд Увс аймгийн Түргэн сумын харьяат н.Анхбаярын хүрэн азарга хурдалж 8 сая төгрөгөөр байлууллаа. Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын харьяат Ганбаатарын хүрэн, дөрөвдүгээрт Ховд аймгийн Дөргөн сумын харьяат харьяат Төртүвшиний зээрд, Говь-Алтай аймгийн харьяат Анхбаярын буурал азарга айрагдаж, уясан эзэн, хурсан олноо баярлуулжээ.

Айргийн гуравт орсон азаргыг зургаан сая, айргийн дөрвийг таван сая, айргийн тавыг дөрвөн сая төгрөгөөр шагналаа. Мөн 6-10 дугаар байрт хурдалсан азарга бүрт нэг сая төгрөг, 11-20 дугаар байрт хурдалсан азарганд 400 мянган төгрөг, 21-30 дугаар байрт 300 мянган төгрөг, 31-50 дугаар байрт 200 мянган төгрөгөөр тус тус байлжээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ