ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-07-24   15:29:58   55573   0
  Шарс отгийнхан хаана байна...

Тэртээ 1755 он. Зүүнгарын хаант Улсын нэгэн бүрдэл “Шарс” отгийнхон монголоо тэмцэн бэдэрч, тэнгэр уул, их цөлийг гатлан ирж өдгөөгийн Алтайд суурьшсан тухай түүхэн бахимт бий. Хоёр жарны турш манжийн ноёрхлыг эсэргүүцэн тэмцээд хүчин мөхөсдөж мөхлийн ирмэгт тулсан Зүүнгарын хаант улсын түүхээс сэдэвлэн “Шарс отгийнхон хаана байна...” бүжгэн жүжгийг бүтээжээ. Энэ бол судлаач Н.Сүхбаатарын хоёр дахь бүтээл. Өмнө нь эвлэвэл хүчирхэг байдаг гэдгийг харуулсан “Ээрэн хүрээ” дуулалт жүжгийг зохиолыг бичсэн бол “Шарс отгийнхон хаана байна...” бүжгэн жүжгээр эв эвдрэлцвээс цуцарсан дээс мэт хүчин мөхөс болно гэдгийг харуулжээ.
Тус жүжгийг Монголы улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Л.Ганчимэг дэглэн найруулж, Увс аймгйин Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон амилуулжээ. Ойрад монголчуудын бий биелгээг ахуйн зан үйлтэй хослуулан илэрхийлсэн байна. Найруулагч хэлэхдээ энэ жүжгийг үзсэн хүн бүр би хэний удам, хэн бэ гэдгээ мэдэж, омогшил бахархлаас гадна хөл дээрээ чанга гишгэх ухаарал сургамжийг авч байгаагаараа онцлог хэмээлээ.
Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд урлаг соёл, спортын олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Шарс отгийнхон хаана байна...” бүжгэн жүжиг юм. Бүжгэн жүжгийг үзсэн үзэгчид 260 өмнө очсон мэт тийм мэдрэмжийг авлаа хэмээн ярьж байна.
“Шарс отгийнхон хаана байна” бүжгэн жүжиг бол Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн бие даан тавьж буй хоёр дахь уран бүтээл. Тайз, жүжигчдын уран чадвар гээд бүхий л зүйл нь үзэгчдийн сэтгэлд хүрч, одоо хэрхэх бол гэсэн догдлол, алга ташилтанд дор тоглогдож байна.




СЭДЭВ : Цаг үеийн мэдээ