ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-07-24   15:22:49   55177   0
  Улаангом хотод Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөө цогцолбор сүндэрлэлээ


Монгол улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай бөх, дархан аварга, Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолбор Увс аймгийн Улаангом хотноо боссон байна. Бөхөд элэгтэй түмэн олны хандив, дэмжлэгээр боссон тус хөшөө 9 метр өндөртэй юм байна.
Монголын тамирчдын дундаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар, Монгол улс, ОХУ-ын гавьяат тамирчин, 20-р зууны манлай монгол бөх, зуун жилийн бөхийн дэлхийн од, Монгол төрийн наадмын 10 түрүүг авсан дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн амжилтыг дархалсан хөшөө цогцолбор ийнхүү босч байна. Хөшөөний бэлгэдэл нь далайн давалгаан дээр тогтох мэт дэлхийн хэмжээнд цойлон гарсан монгол бөх, харьшгүй хүчтэн. Араасаа олон хүчтэн төрүүлсэн бөхийн түүчээ гэдгийг илтгэн харуулжээ. Дархан аваргын хөшөөг уран барималч Говьсайхан урлажээ.
Амьд сэрүүн ахуйдаа хөшөө цогцолбороо босгож байсан хүн монголын спортын түүхэнд байхгүй. Зөвхөн миний хэрэг биш түмэн олны бахархал учраас би баяртай байна хэмээн Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх хөшөөний нээлтийн үеэр хэлсэн.
Улсын наадмын 15 түрүүг авсан үндэсний бөхийн хүчтэн, бөхийн зүтгэлтнүүд, олимп дэлхийн медальтнуудын амжилтаар бахархах Монгол бөхийн их баярыг Увс аймгийн 90 жилийн ойтой хамтатган зохион байгуулж байна. Монгол бөхийн их баярын утга билэгдэл нь болсон эрхэм багшийнхаа хөшөө цогцолборын нээлтэд Шонхор клубынхан ирж оролцлоо.
Хүчит бөхчүүдийн өлгий нутаг Увс аймаг анх удаа Монгол бөхийн их баярыг санаачлан зохион байгуулж байна. Олон хүүхдийн их спортоор хичээллэх хүсэл зориг бадраах сайхан үйл явдал болж байгааг нээлтэд оролцогчид хэлж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ