ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-07-24   15:20:36   55501   1
  Увс аймгийн 90 жилийн ой өргөн дэлгэр эхэллээ
1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс болж, Улаангомын анхны суурь тавигдсан хэмээн үздэг. Харин 1925 оны 11 сарын 21-ний өдрийн Бүгд найрамдах Монгол ард Улсын Анхдугаар их хурлын 4-р тогтоолоор "... Дөрвөдийн хязгаарыг Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтсон байдаг. Ийнхүү Газрын диваажин болсон Увс аймаг Хархираа, Хан хөхий хайрханыхаа өвөр хормойд суурьшсанаас хойш он цаг улирч, Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Увс аймаг түүхт 90 жилийн ойтой таширлуулан Монгол улсын хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн алдрыг дархалж, Төрийн наадмын 15 түрүүг хүртсэн хүчит бөхчүүдийнхээ амжилтаар бахархах “Монгол бөхийн их баяр”, “Увс хурд-2015” баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж байна. Түүхт ойн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар ажилласан. Баяд, дөрвөд, халх, хотон олон ястны язгуур урлаг, нутгийн онцлогийг тодотгон найруулсан наадмын нээлтийн үйл ажиллагаа наадамчин олныг баясгаж чадлаа.



Монгол улсын Ерөнхийлөгч зарлигаар Увс аймаг ХӨДӨЛМӨРИЙН гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Хэзээний хөдөлмөрч, бүтээлч ард түмний хичээл зүтгэлийг монголын төр үнэлсэн нь цаашдын ажил амьдралд ихээхэн урам өглөө хэмээн Увсчууд сэтгэл өндөр байна.


Увс аймаг 90 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажлыг өрнүүлсэн. Зургаан сарын турш “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхлэнэ” гэсэн аян зохион байгуулсны үр дүнд Увс аймаг нутгаа зорин ирж байгаа хүндэт зочдоо цэвэр, цэмцгэр, сайхан орчинд угтан авлаа. Увс аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж, хөгжиж байгааг нутгаа зорин ирсэн уугуул иргэд онцлон хэлж байна. Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяраар Увс нутгаас төрөн гарсан Улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж битүү ястай эмээлтэй, хазаартай морь бэлэглэлээ. Мөн Увс аймгийн тэгш ойг зорин ирсэн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн.
Ийнхүү Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины уралдаан, Монгол бөхийн их баяр наадам өргөн дэлгэр болж байна. Увс аймгийн баярт Улсын аварга С.Мөнхбатаар магнайлуулсан хүчит 256 бөх барилдаж байна. Хурдан морины уралдааны эрлийз морьдын уралдаан дээд, дунд, бага гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан. Өнөөдөр Даага, шүдлэн, хязаалан насны морины уралдаан болно. Харин маргааш соёолон, их нас, азарга, жороо, хатираа морьдын уралдаан болох юм. Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал 7-р сарын 22-нд болж, хөдөлмөрт бүтээлч иргэдийг төрийн одон медалиар шагнасан.



СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
tsogoo 2015-10-16   00:04:46
goe bolson shuu