ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-07-09   13:17:38   55042   0
  Улсын филармони Увсад тоглоно

Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам 07-р сарын 22-25-ны хооронд Улаангом хотноо болно. Эрдэмтэн мэргэд, алдар цуутнуудын өлгий Увс нутгийн 90 жилийн ойгоор Улсын Филоармонийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ тоглох гэж байна. “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолт Увс аймгийн бөхийн өргөөнд 07-р сарын 23,24-нд 19.00 цагаас зохион байгуулах юм. Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүн, Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга оролцох бол дуучин С.Баттулга/МУСТА/, Д.Бурмаа/МУСТА/, Н.Наранбаатар/МУСТА/, Ц.Хулан/МУСТА/, Т.Амина/МУСТА/, П.Өнөржаргал/МУСТА/, Л.Насанбуян/МУСТА/, Б.Долгормаа/МУСТА/, Б.Дэлгэрбаяр, Б.Номин-Эрдэнэ, С.Нямбаяр, Т.Отгонбаяр нар ая дууны эгшгэн хадаг өргөх юм.Концертын ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт, МУ-ын УГЗ Сэвжидийн Сүхбаатар, ерөнхий удирдаачаар МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллана. Тоглолын тасалбарыг Ойрад театрын кассаар болон Увс аймгийн бөхийн өргөөний кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг:8800-4849, 9904-5517 дугаарын утаснаас тодруулна уу.
Төрөлх нутгийнхаа хүндэтгэлийн концертонд ахан дүүс та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ