ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-07-24   15:23:44   55385   0
  Уралдаант шалгаруулалтын урилга
Огноо: 2015 оны 06 сарын 18
Уралдаант шалгаруулалтын нэр: Улаангом хотын 3, 4-р Дулаан дамжуулах төвөөс хэрэглэгч хүртэлх гадна дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун усны шугамын угсралтын ажил хийх төсөл
Уралдаант шалгаруулалтын дугаар: УВ2014/7/03-2.1-2015

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Улаангом хотын 3, 4-р Дулаан дамжуулах төвөөс хэрэглэгч хүртэлх гадна дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун усны шугамын угсралтын ажил хийх төслийн /Дулаан дамжуулах төв тус бүрээр/ “ Барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн уралдаант шалгаруулалтад урьж байна.
Уг төслийн хүрээнд уралдаант шалгаруулалтанд оролцогч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Дулаан дамжуулах төвөөс хэрэглэгчид хүртэлх гадна дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун усны шугамын угсралтын ажил хийх төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээний нөхцөлөөр ашиглана.
Дулаан дамжуулах төв 3-аас хэрэглэгч хүртэлх гадна дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун усны шугамын ажлын зурагтай.
Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд нь уг чиглэлээр барилга угсралтын ажил гүйцэтгэх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, техник, технологи, хүний нөөцийн чадавхтай, төслийг санхүүжүүлэх чадвартай байна.
Энэхүү урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг үнэлэн хамгийн сайн нөхцөл санал болгосон 1 оролцогчтой гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.
Уралдаант шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 7 сарын 18-ны өдрийн 11.00 цаг хүртэл.


Сонирхсон этгээд доорх хаягаар хандан төслийн жишиг баримт бичгийг авч,
материалаа ирүүлнэ үү.
Увс аймгийн Засаг даргын тамгын газар Хөгжлийн бодлогын хэлтэс
Утас: 70453928, 93125918
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ