ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-06-16   19:51:31   55789   0
  Байгууллагуудын гадна тохижилт
Төрөлх аймгийнаа 90 жилийн ойг тохиолдуулан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчноо тохижуулж байгаа билээ. “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ” гэснийг аянд идэвхтэй оролцож буй байгууллагуудны тохижилтын ажилтай аймгийн Засаг дарга болон хэлтсийн дарга нар танилцлаа.
Улаангом сумын 4-р цэцэрлэг: Байгаль орчин аялал жуулчлалын газраас тараасан гарын авлагаас санаа авч, гарын доорх материал ашиглан орчны тохижилтоо хийжээ.





Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар: Орчноо зүлэгжүүлж, цэцэг тарьсан байлаа. Мөн хайргаар орчныхоо шороог даржээ.



Цагдаагийн газар: Урд талдаа машин зогсоол барьж, байгууллагынхаа хашааг авч, оронд нь цэцгийн мандал байгуулжээ.


Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар болон Хөдөлмөрийн хэлтсийн гадна тохижилт: Гадна орчны тохижилтоо богино хугацаанд тохижуулсан газрууд.




Төрийн банк: Байгууллагынхаа гадна машины зогсоол барьж, урдах талбайгаа тохижуулсан байна.

Тавдугаар сарын 11-нд Улаангомд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэрээ аймгийн Засаг дарга аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл өгч ажилласан. Байгууллагууд өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлсэн байлаа. УНУТХГННЗахиргаа, Улаангом сум зэрэг байгууллагуудыг ажлаа яаравчилж хийхийг үүрэгдлээ.
СЭДЭВ : УВС-МИНИЙ НУТАГ