ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-06-16   17:22:38   55390   0
  Увс аймаг Улсын шилдэг аймгаар шалгарсны талархлын арга хэмжээ зохион байгууллаа

Увс аймаг 2014 оны ажлын амжилтаараа Улсын шилдэг аймгаар шалгарсан. Аймгийнхаа Түүх 90 жилийн ойн өмнө тохиосон энэ баярт үйл явдлыг иргэд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хуваалцаж, Засгийн газрын шилдэг аймаг гэсэн соёрхлыг хүртээх арга хэмжээг зохион байгуулсан байна.
Энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Улаангомынхоо төв талбайд зохион байгуулж, шилдэг аймгийн шилдэг иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн төлөөлөлд Засгийн газрын соёрхлын хувийг аймгийн засаг даргын талархлын хамт гардуулсан. Монгол улсын шилдэг аймаг болсон нь Увсчууд бид бүхний амжилт, хичээл зүтгэл гэдгийг тодотгосон, иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдад цаашид хичээнгүйлэн ажиллах урам, дэм өгсөн арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид онцолж байлаа.

Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсны соёрхол хүртээх ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Дашийн Цэндсүрэн хэлэхдээ: “Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсон нь багийн амжилт. Төрийн бодлогод иргэдийг төлөөлж ажилласан шат шатны ИТХ-ын хурал, хурлын төлөөлөгчиддөө баярлалаа. Төрийн үйлчилгээг өрхөд хүргэх зорилтоо хэрэгжүүлж ажилласан төрийн албан хаагчиддаа талархаж байна. Нутагтаа сайхан амьдрах орчныг бүрдүүлж, орон сууцны хороолол, зам талбайг засан тохижуулсан барилгачиддаа, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, хадгаламжийн хэмжээгээ улсад тэргүүлэхэд манлайлан зүтгэсэн банк, санхүүгийнхэндээ, орон нутагтаа баялаг бүтээж, аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшлийнхэндээ талархаж байна. та бүхэндээ баярлалаа” хэмээсэн байна.

Өнгөрсөн жилийн хувьд өрх бүрт төрийн үйлчилгээг хүргэх зорилт тавьж, амжилттай хэрэгжүүлснийг Засгийн газраас үнэлж Монгол Улсын шилдэг аймгаар шалгаруулсан. Энэхүү баярт үйл явдлыг иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн албан хаагчидтайгаа хуваалцаж, улам ихийг бүтээх урам, дэм өгөх арга хэмжээг өнөөдөр төв талбай дээрээ зохион байгууллаа. Увс аймагт сүүлийн жилүүдэд хүндээ чиглэсэн “Бяцхан санхүүч”, “Авьяас”, “Ном”, “Амны хөндийн эрүүл мэнд”, “Давсны хэрэглээ бууруулах”, Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг хүний хөгжлийн үндсэн суурь болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж ажилласан. Үүний үр дүнд Увс аймгийн нийгмийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал Увс аймгаас Улаанбаатрыг зорин эмчлүүлэх иргэдийн тоо хоёр дахин буураад байгаа юм..
Төр хувийн хэвшлийн түншлэлийг ажил хэрэг болгож, Хувийн хэвшилд итгэл үзүүлж, бизнесийн орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Увс аймаг хоёр жил дарааллан баруун бүсээ тэргүүлж байна. Орон нутагтаа баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн, хөдөлмөр, зүтгэлтэйгээ ажиллаж амьдарч буй иргэддээ, төрийн өодлого шийдвэррийг амжилттай хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчиддаа Монгол Улсын шилдэг аймгийн Соёрхлыг ийнхүү хуваалцаж, нутгийн зон олондоо, урам өгсөн арга хэмжээг зохион байгууллаа.
СЭДЭВ : УВС-МИНИЙ НУТАГ