ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-06-11   21:29:36   56052   0
  Бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна
Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн өнөөдөр Улаангомд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Гудамж төслийн ажил үргэлжилж байна. Энэ онд Гудамж төслийн хүрээнд 5.1 км зам тавигдах юм. Гудамж төслийн хүрээнд баригдах зам, бусад ажлууд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа онцлогтой байна. Сургуулийн хорооны гудамж буюу Ойрад театрын уулзвараас наадмын талбай хүртэлх 0.89 км зам тавьж байна. Ингэж уулзварын өргөтгөснөөр Улаангомын гэрлэн дохио бүхий хамгийн том уулзвар болох юм. Хотын доторх дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Гудамж төслийн ажлыг иргэд дэмжиж байлаа. Хамгийн гол нь наадмын өмнө ажлаа дуусгах хэрэгтэйг онцолж байсан юм. Ийнхүү зам харгуй тавигдсанаар тэр орчмын айл өрхүүдийн орчин нөхцөл сайжирч, үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш нэмэгдэх эдийн засгийн үр ашгийг Гудамж төсөл бий болгож байна.







Наадмын талбайн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй дуусах шатандаа орсон байна. Одоогийн байдлаар наадмын талбайн доторхийг зүлэгжүүлэх, сандал будах, гадна талын худалдааны зориулалт бүхий тасалгаануудад хаалга хийж ажлууд хийгдэж байна. Наадмын талбайн гадна тохижилтын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх юм.



Өнгөрсөн оноос эхлэн төв гудамжны цэцэг зүлэг тарих ажлыг тодорхой чиглэлд хийж эхэлсэн. Энэ зуны хувьд Улаангом сумын хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас хуучин цэцгүүдээ сэргээхээс гадна цагаан хаалганы чиглэлд цэцэг тарих ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ чиглэлд машин зам, явган хүний замын хооронд байгуулсан цэцгийн мандлыг үргэлжүүлэн цагаан хаалга хүртэл байгуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран хийхээр боллоо. Ингэснээр замын шороо тоос дарагдаж, Улаангом өнгөө улам засах юм.

Улаангомд баригдаж буй Төрийн орон сууц корпорацийн ажил амжилттай явагдаж байна. 7-р сар гэхэд ажлаа бүрэн дуусгахаар шамдаж байгаа юм байна. Галданбошигт хороололд баригдаж буй орон сууцнуудын барилга угсралтын ажлууд дуусах шатандаа орсон байна. Аймгийн Засаг дарга баригдаж буй барилгуудыг гадна пасад болон талбайгаа наадмаас өмнө цардахыг хүслээ.



Айлуудын хуучин грашийн чөлөөлж хэлтэй амтай эхэлсэн 64 айлын өмнөх доороо машины дулаан граш бүхий хүүхдийн тоглоомын талбайн ажил эрчимтэй явагдаж байна. Гадна тохижилтын ажил эхэлсэн хэмээн гүйцэтгэгч компани танилцууллаа.



Ийнхүү түүхт 90 ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” уралдаан, баяр наадмаа цэвэр, цэмцгэр орчинд зохион байгуулахаар төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд хичээн ажиллаж байна. Төрсөн нутгийнхаа ойд ирсэн хүндэт зочиддаа барих бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна.
СЭДЭВ : УВС-МИНИЙ НУТАГ