ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-06-11   20:06:44   55354   0
  Байгуулга аж ахуйн нэгжүүд удирдлагууд аймгийн Засаг даргатай уулзаж, Улсын шилдэг аймаг болсны баярыг хуваалцлаа
Увс аймгийн хувьд нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн жилүүдэд тогтмол сайн үнэлэгдэж байсан. Тухайлбал 2010 онд III, 2011 онд IV, 2012 онд III, 2013 онд IV байр эзэлж байсан бол 2014 оны ажлаараа баруун бүсээ манлайлж улсын шилдэг аймгаар шалгарлаа. 2014 оны хувьд нийгмийн суурь үзүүлэлтүүд өндөр үнэлэгдэж, баруун бүсийн аймгуудаас 20 гаруй пунктаар өндөр үнэлэгдсэн байна.

Улсын шилдэг аймаг болсон нь төрийн албан хаагчдын ажлын үр дүн төдийгүй малчид, хувийн хэвшил, иргэн бүрийн оролцоо, хүчин зүтгэл онцгой байсныг аймгийн Засаг дарга онцолж байлаа. Тухайлбал сүүлийн жилүүдэд Увс аймагт гэмт хэрэг, зөрчлийн тоо тогтмол буурсан нь хүчний байгууллагууд сайн ажилласны үр дүн гэдгийг салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ тэмдэглэн хэлж, алба хаагчддад баяр хүргэсэн.


Увс аймаг Улсын шилдэг аймгаар шалгарахад нийгмийн суурь үзүүлэлтүүд сайн үнэлэгджээ. Тухайбал баруун бүсийн эхийн эндэгдэлгүй аймаг юм байна. Түүнчлэн “Бяцхан санхүүч”, “Амны хөндийн эрүүл мэнд” зэрэг боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн бодлогыг улсын хэмжээний бодлого болгон хэрэгжүүлэх сайн туршлага болсныг засгийн газар онцолсон байна.

Эдийн засгийн хөгжил бизнесийн үр ашгийн хувьд өрсөлдөх чадварын үнэлгээрээр хоёр жил дарааллан баруун бүсээ тэргүүлсэн. Түүнчлэн Гудамж төсөл, Улаанбаатар чиглэлийн зам, орон сууцны хороолол зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, Увс аймагт томоохон үйлдвэрүүд нээгдэн ажиллаж байна. Увс аймаг улсын шилдэг аймгаар шалгарахад төрийн хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн үүсгэл санаачилгаар хийсэн ажлууд үр дүнтэй байсныг харууллаа. Хувийн хэвшлийнхэндээ баярлалаа хэмээн аймгийн Засаг дарга талархал илэрхийллээ.

Мөн 2015 оны эхний улирлын үзүүлэлтийг харахад Увс аймагт улсад дээгүүр үнэлэгдэж байна. Тухайлбал оны эхний ажилгүйдлийн түвшин баруун бүсийн дунджаас доогуур 3.8 пункт байгаа бол баруун бүс 7 хувьтай байна. Энэ бол ажилгүйдлийг бууруулах чиглэлээр баримталж ирсэн бодлогын үр дүн, хөдөлмөрч, бүтээлч ард олны хичээл зүтгэл гэдгийг хөгжлийн бодлогын салбарынхантай уулзах үеэрээ онцолсон.

Увс аймаг Улсын шилдэг аймгаар шалгарсан баярыг санхүү, банкны салбарын хуваалцлаа. Тэдэнтэй уулзах үеэрээ аймгийн Засаг дарга хэлэхдээ Өрсөлдөх чадварын судалгаагаар Увс аймгийн бизнесийн таатай орчин бүрдүүлсэн аймгаар эхний байруудад үнэлэгддэг. Нэг хүнд ноогдох хадгаламжийн орлогоороо улсад нэгдүгээр байр эзэлдэг. Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж ажиллаж байгаа банкны салбарынханда баярлалаа. Увс аймагт томоорон харилцагч татах чиглэлээр улам илүү санаачилга гарган ажиллаарай хэмээн.
Мөн 2014 онд төсвийн хүндрэлээс үүдэн ихэнх аймгууд өртэй гарсан бол Увс аймгийн төсөв 1.9 орчим тэрбум төгрөгийн төсвийг хэмнэж ажилласан. Энэ бол “Шилэн халаас” хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж, төсвөө үр ашигтай зарцуулж чадсаны үр дүн юм хэмээн Засга дарга онцолж, ажилдаа улам илүү амжилт гаргахыг санхүүгийн салбарын хамт олонд хүслээ.

Салбар, салбарын төлөөллүүд ийнхүү Улсын шилдэг аймгаар шалгарсан баярыг аймгийн Засаг даргатай уулзаж хуваалцлаа. Аймгийн Засаг дарга салбарынхантай уулзах үеэрээ 2014 оны ажлаа бататгаж энэ ондоо улам илүү амжилт гаргацгаая. Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойдоо иргэн, аж ахуйн нэгж бүр нэгдэцгээе. Гадна орчноо тохижуулцгаая хэмээн уриалсан.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ