ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-06-05   11:15:14   55560   0
  Олон улсын үзэсгэлэн худалдаа болж байна
ШУӨЗОрны Худалдаа аж үйлдвэрийн танхим, Увс аймгийн Засаг даргын тамгын газар, худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Өчигдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдээр үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Хятадын ШУӨЗОрны 38 аж ахуйн нэгж, ОХУ-ын Тува, Горный алтайн төлөөллүүд оролцож байна. Монгол Улсын Увс аймаг, ОХУ-ын Тува, Хакас, Горный алтай, Хятадын ШУӨЗОрны Алтай аймгууд нь бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, гурван улсын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх өргөн боломжтой бүс нутаг болж байна. Гурван улсын аймгуудын хооронд албан ёсны дипломат харилцаа хөгжиж, түүний үр шимийг иргэд хүртэх өргөн боломжийн нэг нь энэ удаагийн үзэсгэлэн худалдаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ үеэр гурван улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг оролцуулсан гурвал талт уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны асуудлуудаа тодотгон ярилцсан юм. Хятадын ШУӨЗОрны Алтай аймгийн төлөөлөгчдийн хувьд Увс аймаг аймагтай газар тариалан, чацаргана, сүү, цагаан идээ боловсруулах, ноос ноолуурын үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, гурван улсын зах зээлд гарах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа. Мөн ногоон байгууламж хийх, ойжуулах чиглэлээр ч хамтран ажиллах өргөн боломжтой гэдгээ илэрхийлж байсан. ОХУ-ын Тувагийн худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж, гурван улс дамнасан жуулчлалыг хөгжүүлж, хамтарсан маршрут хийх саналтай байгаагаа илэрхийлсэн. Гурвал талт уулзалтын төгсгөлд дээрх асуудлуудыг багтаасан хамтран ажиллах санамж бичигт Увс аймгийн ХАҮТ-ын дарга С.Сэржим, Хятадын ШУӨЗОрны Алтай аймгийн худалдааны төлөөлөгч Лу Ган, Тувагийн ХАҮТ-ын төлөөлөгч нар гарын үзэг зурлаа.



СЭДЭВ : Цаг үеийн мэдээ