ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-05-15   20:35:55   55723   0
  Хүүхдийг номтой нөхөрлүүлэх ажлыг санаачилж ажиллахыг зөвлөлөө

Аймгйин Засаг дарга өнөөдөр сургуулийн захирал, монгол хэл, уран зохиолын багш нартай уулзалт ярилцлага хийлээ. Захирал багш нараас ном хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг тодруулан асууж ярилцсан. Иргэд эерэг, гэгээн мэдээллийг сонсохыг, авахыг хүсч байна. Монголын сүсэгтний холбооноос зохион байгуулсан хүн байхын утга учрыг таниулсан лекцийг заал дүүрэн хүмүүс сонссон. Дахин сонсох хүсэлтүүд ч их ирсэн. Манай ард түмэн сайхан мэдээллээр цангасан байна. Тиймээс монгол хэл, уран зохиолын багш нар хичээл амарсны дараа долоо хоногийн томилолт аваад сумдаар явж лекц уншина уу гэж санал болгож байна. Үүнийг дэмжээд Нийгмийн хөгжлийн хэлтэстэй яриад ажил хэрэг болгоорой. Мөн “Номын чуулган” –ыг жил бүр зохион байгуулмаар байна. Энэ арга хэмжээнд өргөн олныг татан оролцуулах хэрэгтэй. Үүнийг бас ажил хэрэг болгохыг хүслээ.

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ