ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-05-15   15:19:19   55641   0
  Байгууллагуудын гадна тохижилтын ажлыг эрчимжүүлж, ирэх сарын 5 гэхэд дуусгах үүрэг өглөө
Йймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн байгууллага аж ахуйн нэгжийн ажил байдалтай ажиллаж байна. Энэ хүрээнд холбогдог хэлтэс агентлагийн дарга нар байгууллага аж ахуйн нэгжийн гадна тохижилтын ажлын явцтай танилцлаа. Байгууллагын тохижилт, зүлэгжүүлэх ажил эхлэл төдий байлаа. Цаашдаа тохижилтын ажлыг эрчимжүүлэх, өөрсдийн нөөцдөө тулгуурлан ая тухтай орчин бүрдүүлэхийг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт үүрэг болголоо. Албан байгууллагуудыг тохижилтын ажил 6-р сарын 5-н гэхэд дуусгахыг үүрэгдлээ.
Одоогийн байдлаар тохижилтын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан байгууллагууд ажлаа эхлээд байна. Тус ажлыг хамгийн үр дүнтэй зохион байгуулж буй газрын нэг нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар байлаа. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн аймгийнхаа 90 жилийн ойн хүрээнд байгууллагынхаа орчныг сайжруулахаа илэрхийлж байлаа.







СЭДЭВ : Цаг үеийн мэдээ