ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-05-15   14:45:19   56346   2
  Н.Энхжаргал: Д.Цэндсүрэнгийн жилийн орлого 1.5 тэрбум биш 15 сая төгрөг
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийн жилийн орлого 1.5 тэрбум төгрөг гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тарсан. Энэ талаар Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Энхжаргалаас тодрууллаа.
-Танай аймгийн Засаг даргын жилийн орлого 1.5 тэрбум төгрөг гэдэг мэдээлэл цахим мэдээллийн сайтуудад байна. Их хэмжээний хөрөнгөтэй Засаг дарга нарын тоонд оржээ дээ?
-Ташаа мэдээлэл гэдгийг онцолмоор байна. 2014 онд Увс аймгийн хэмжээд аймаг сумын 512 хурлын төлөөлөгчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд АТГ-ын мэдээллийн санд оруулсан. Тэдгээр төлөөлөгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын www.iaac.mn, цахим хуудас, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийн ХОМ Төрийн мэдээллийн энэ өдрийн дугаарын 792, 793 дугаар талд нийтлэгдсэн байгаа. Тэндээс хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг харах боломжтой.
-Тэнд мэдээлснээр Засаг дарга Д.Цэндсүрэн хэдий хэмжээний хөрөнгөтэй юм бэ?
-Д.Цэндсүрэн даргын жилийн орлого нь 15 сая 617 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 16 сая 841 мянган төгрөг. Нэг орон сууцтай. Өөрийнх нь нэр дээр Ямаха загварын нэг мотоцикль, Тоёото kluger маркийн нэг автомашинтай. Мөн 100 хонь, дөрвөн үхэртэй. Эзэмших эрхтэй 0.07 га газар, өмчлөх эрхтэй 1225 метр.кв газартай. Увс аймгйин малчин суманд хашаа байшинтай гэж мэдүүлжээ. Харин зээлийн хувьд Хаан банк болон Ц.Батзаяа, Д.Сарантуяа нарын хоёр иргэнээс нийт 81 сая 859 мянган төгрөгийн зээл авсан байдаг байна. Ямар нэгэн компани, хувь нийлүүлсэн хуулийн этгээдийн хувь эзэмшдэггүй. Албан ёсны ХОМ ийм байна. Гэтэл ямар учраас худлаа мэдээлэл тараасныг мэдэхгүй юм.
Бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор санаатайгаар ташаа мэдээлэл түгээсэн хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох хуулийн заалт бий. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлгий талаар ташаа мэдээлэл түгээсэн цахим хуудсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан залруулга хийж, уучлал хүсэхийг шаардаад байгаа юм билээ. Хэрвээ залруулга хийхгүй бол шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.


СЭДЭВ : Ярилцлага
Зочин 2015-05-14   16:16:06
Нэг нөхөр сэтгэгдлээ бичжээ.Ах дүү нарыг нь сайн судлаад тэдний нэр дээр ямар хөрөнгө байгааг гаргаж ирчихээд хүнийг гүтгэ.Батсайхан,Цасчихэр хоёртой зүйрлэж байгаа бол та ногоон малгайтан байна. Дээр 1,5 тэрбумын орлоготой гэж бичсэн нөхөр та хоёр нэг багийн тамирчин бөгөөд,нэлээд нөхдийн өгзөг долоогч нар байна гэж үзлээ.Ер нь бичсэн,дэмжсэн хоёр нөхөр манай өнгөрсөн үеийн хонзогч нарын гутлын алчуурууд байх.
Зочин 2015-05-14   15:46:15
Шал худлаа шдээ наа чин өөрийн ах дүүгийн нэр дээр ямар их хөрөнгө байгаа бол