ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-05-13   11:04:46   55824   1
  Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэлээ
Жил бүрийн 5-р сард зохион байгуулдаг татвар төлөгчийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээ 5-р сарын 11-нд Ю.Цэдэнбалын талбайд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч. Чимид, аймгийн Засаг дарга Д. Цэндсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Г. Болор-Эрдэнэ, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Энхбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З. Ганболд нар оролцон, татвар төлөгч нартаа талархал илэрхийлж, шилдэг тэргүүний татвар төлөгч нарыг шагнаж урамшууллаа.

Үндэсний Татварын Албаны дээд шагнал "Хөх дэвтэр" –ээр 2014 онд төлсөн татвараараа тэргүүлсэн Д.Сурмаажав захиралтай “Хартарвагатай” ХК, Т.Болд захиралтай “Энержи Импайр” ХХК, Б.Норовсамбуу захиралтай “Ундарга Увс” ХХК-ийн хамт олон шагнууллаа.



Мөн тэргүүний татвар төлөгч 20 гаруй аж ахуйн нэгж, иргэдийг “Гэрэгэ-өргөмжлөл”, дурсгалын зүйл, гарын бэлгээр шагнаж урамшуулсан юм.

Нээлтийн арга хэмжээнд татварын төлөгчийн мөнгө болох төсвийн хөрөнгөөр санхүүждэг гол салбарууд болох эмнэлэг, цагдаа, халамж үйлчилгээ, хүнс хөдөө аж ахуй, онцгой байдал, хилийн цэрэг, байгаль орчин, боловсрол, хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн зүгээс талархлаа илэрхийлж, автомашины цувааг зохион байгуулсан нь онцлог арга хэмжээ болов.

Оны эхний 4 сарын байдлаар манай аймгийн татвар төлөгчид 2,7 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлж, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
Tatvar tulugch 2015-05-13   15:58:24
Amjilt husye