ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-10-30   17:49:06   55379   1
  Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэ үеийн малчин

“Бэлчээр маш их доройтож байна. Бэлчээрээ ямар ч ээлжгүй талхиснаас болоод малчид бид байгалийн үзэгдэл, цаг агаарын бэрхшээлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Одоо мал аж ахуйгаа цаг үетэйгээ уялдуулан эрхлэх шаардлагатай” Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн малчид Ц.Гантулга



Улаангомоос зүүн тийш орших Долоодой нэртэй газар 40 гаруй малчин өвөлждөг. Бог малын бэлчээр байхгүй ихэвчлэн бод малтай айлууд байх ба бог малаа түргэн, сагилын айлуудад тавьж өвөлжүүлдэг. Дээрх айлуудын малчдын хадлангийн талбай, өвөлжөөний бэлчээрийг сагил, түргэн, Улаангомын 8-р багийн айлууд зун намарт идчихдэг байна. Тус багийн малчин А.Жаргал хэлэхдээ “...малчин бид малын бэлчээрт сэргэх боломж гаргахгүйгээр ашиглаж байна. Бид энд өвөлжиж, хаваржаад Улаангомын урд талд зусахаар нүүдэг. Биднийг нүүмэгц өөр баг, сумын айлууд ирээд зунжин, намаржин байдаг. Сум багаас тэднийг хөөж байгаа зүйл байхгүй. Малчид хоорондоо бэлчээрээ булаацалдаж муудалцсаар бэлчээр ус ч үгүй, тарга, тэвээрэг авсан мал үгүйгээр өвөлтэй нүүр тулдаг. Үүнийг л зохицуулмаар байна.Ядаж бэлчээрээ хуваарьтай хэрэглэдэг уламжлалт мал маллах арга ухаанаа сэргээмээр байна.”
Улаангомын ойролцоо Нүцгэний эх нэртэй газарт өвөлждөг Улаангом сумын 1-р багийн малчин Ц.Гантулга ярихдээ “Бэлчээр маш их доройтож байна. Бэлчээрээ ямар ч ээлжгүй талхиснаас болоод малчид бид байгалийн үзэгдэл, цаг агаарын бэрхшээлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Одоо мал аж ахуйгаа цаг үетэйгээ уялдуулан эрхлэх шаардлагатай болж байгааг дөнгөж л ойлгож эхэлж байна.”
Өвсний сайн, бэлчээрийн соргогийн хайн хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа идэж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг малчдын амьдрал жилээс жилд суурьшмал болсоор. Суурьшмал болохын хэрээр бэлчээрээ хуваарьтай ашиглах уламжлал алдагдсаар. Эндээс харвал мал аж ахуйн салбараа эрсдлээс хамгаалах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд байгаль, цаг уурын өөрчлөлттэй дасан зохицсан аж ахуй эрхлэх цаг болсон нь харагдаж байна.
Нөгөө талаас мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нийт ажиллах хүч, зарцуулж буй хөдөлмөр зэрэгтэй харьцуулвал сайн биш үзүүлэлт гарна. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хөдөө аж ахуйн салбарын бүтээж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 102 тэрбум төгрөг. Үүний 90 хувийг мал аж ахуйгаас, дөнгөж аравхан хувийг газар тариалангаас олж байгааг “Их наяд-Увс” хөтөлбөрийн судалгааны ажлын хүрээнд гаргаж ирсэн. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг дангаараа бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг авч үзвэл тийм ч сайнгүй дүр зураг харагдана. Тухайлбал таван хошуу мал өссөөр бэлчээрийн даац байж болох хамгийн өндөр хэмжээндээ тулаад байгаа юм. Ашиглах боломжит бэлчээрийн талбай 4,9 сая га бөгөөд эрдэмтэдийн судалгаагаар энэ нь 2.5 орчим сая толгой малын бэлчээр юм байна. Өнөөдрийн байдлаар Увс аймаг 3 сая гаруй толгой малтай болсон. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар Увс аймгийн бэлчээрийн 50 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж, доройтсон болох нь тогтоогдсон. Доройтсон бэлчээрийн 50 гаруй хувь нь 10 жилийн хугацаанд сэргэх боломжтой. Гэхдээ ямар ч сэлгээгүй ашиглавал сэргэх нь битгий хэл доройтол улам гүнзгийрнэ. Тэгэхээр одоо хэрхэн вэ.

Улаангом сумын 8-р багийн малчин Д.Зугдар: “Манайх 300 орчим бог, 70-аад үхэр, цөөн тооны адуутай. Би зуданд зутарч, малынхаа боол болж үзээгүй. Ямар малын ашиг шимийг хэзээ, хэрхэн авах вэ гэдгээ маш сайн төлөвлөдөг. Үнээгээ 1-р сард тугаллуулахаар тооцож бухаа үржилд орохын өмнө царгасаар борддог. 12 сард зарах үхрээ мөн л тэжээдэг. Ингээд үхрүүдээ 12 сард зарахад бэлчээрт явсан үхрээс илүү жин татаж, үнэ хүрдэг. 1-р сард тугалласан үнээнүүдийнхээ сүүг нь сүү үнэтэй байх агаар зардаг. Энэ мэтээр аль болох цөөн тооны малаас арвин ашиг шим авахыг хичээдэг.”


Байгалийг нийгмийн хуулинд захируулж, өөдөөс нь сөрж, байгальд зохиомлоор нөлөөллөө гээд ямар ч үр дүн гарахгүй, Үр дагавар улам ихсэнэ. Харин уур амьсгалыг өөрчлөлтөд дасан зохицсон хөгжлийн бодлогоо тодорхойлох шаардлага тулгарч байна. Нэгдүгээрт байгаль хамгаалах малчдын бүлэг байгуулж тодорхой зохион байгуулалтад орж ажиллах. Хоёрдугаарт мал аж ахуйн салбараа газар тариалангийн салбартай уялдуулан хөгжүүлэх. Энэ бол байгаль орчноо хамгаалахаас гадна эдийн засгийн үр өгөөж арвин бодлого юм. Малын толгой тооноос чанарт шилжиж, малчид малынхаа боол биш жинхэнэ эзэн нь байх шинэ цагийн малчид төрөн гарна.
Увс аймаг 2015 онд баталсан “Их наяд-Увс” гэсэн хөгжлийн хөтөлбөртөө газар тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх, нөгөө талаас мал аж ахуйн салбарыг илүү төрөлжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “МАХ ТАРЬЯ” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Мах яаж тарьдаг юм. Тариа шиг газар булаад намар нь хураах уу? Гэхчилэн үг мухарлах нэгэн гарч магадгүй. Төслийн гол санаа нь үр тарианы тариалалтаа тогтворжуулж, малын тэжээл тарьж, малаа чанартай тэжээлээр хангах замаар стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах явдал юм. Малаа байгалийн чанартай ургамлаар тэжээхийн тулд малын тэжээлийн ургамал түлхүү тариална.
Одоогийн байдлаар Увс аймаг газар тариалангийн эргэлтийн талбайнхаа дөнгөж дөрөвний нэгийг ашиглаж байна. Нийт талбайн ихэнх хэсгийг улаанбуудайн тариалалт эзэлдэг. Улсын дунджтай харьцуулахад ургацын хэмжээгээр Баруун аймгуудаас 50%-иар өндөр боловч төвийн бүсийн улаан буудайтай өрсөлдөх чадвар сул.

Өнөөгийн хөдөө аж ахуйгаас бүтээж буй 102 тэрбум төгрөгийг өнөөгийн үнэ цэнээр нь 400 тэрбум болгох малын тэжээлийн үйлдвэрлэл ба мах бэлтгэлийн үйл ажиллагааг явуулах нөөц, боломжууд бидэнд бий. Тариалалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн өндөр ашигт таримал болон малын тэжээл тариалахад 10,0 орчим тэрбум төгрөгийн, харин малын тэжээлийн үйлдвэрийг байгуулахад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. /”Их наяд Увс” хөтөлбөрөөс/

Төсөл хэрэгжсэнээр мэдээж ашиг орлого нэмэгдэнэ. Хөтөлбөрийн судалгаанаас харахад салбарын орлого дөрөв дахин, малчдын орлого хамгийн багадаа тав дахин, тариаланчдын орлого зургаа дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан төлвийг гаргажээ.


П.Энхмаа
СЭДЭВ : Нийтлэл
hayrgas sumin irged 2015-11-02   13:51:37
belcheer ashiglagchdin holboo her ur duntei ajillaj bgaa be, TV geer buh sumand nuuts belcheer baiguulsan gj bnlee zarim sumand ogt iim ajil hiigdeegui bag brigad ni hadlan beltgeh belcheer nuutsluh gh metiin ajluudig surtalchildagui yalanguya hyargas sum bn tsag hundreh tuluwtei bhad otor nuudel hiih belcheeriig zui zohistoi ashiglah talaar sumin udirdlaguud ni ajil hdeggui hulduu darga udirdlagatai sum shuu, ene jil 10 shaham tuimer garsan bugd ezentei ch odoo handiw tsugluulj hohirol baragduulah yum gene, iim setgehuitei irgedtei sum oron nutgiig 2016 ond uurchluhgui bol dund ni bag brigadin irged haranhui buduuleg huwia hicheesen bdald dasaj sum ornoos oligtoi huuhed zaluus garahgui bolj sum ustahad hureed bna!!!!UUND ANHAARNA UU