ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-05-05   17:17:39   55851   0
  Авьяас-2015 хүүхдийн урлаг, уран бүтээлийн наадам амжилттай зохион байгуулагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй Авьяас хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой Аймгийн Засаг даргын нэрэмжит Авьяас -2015 хүүхдийн урлаг, уран бүтээлийн наадам 2015 оны 05-р сарын -01-ээс 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд 18 сумын 25 сургууль, 18 цэцэрлэгийн нийт 2836 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс урлагийн А төрлийн үндэсний язгуур урлагийн бий биелэгээ, уртын дуу, хөөмий, ардын хөгжмийн 4 төрөлд 1514 хүүхэд, хөгжим, дууны, орчин үеийн бүжгийн хамтлагийн 5 төрөлд 1322 хүүхэд тус тус оролцсон байна. Авьяас-2015 уралдааны шагналын зардал 10.000.000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж нийт 1392 медаль, батламж, мөнгөн шагналаар хүүхэд багачуудыг шагнаж урамшуулсан байна. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын бүх сургуульд хийл, төгөлдөр хуур, үлээвэр хөгжим зэрэг нийт 100 сая төгрөгийн сонгодог хөгжмүүдийг өгсөн. Үүний үр дүн энэ жилийн Авьяас наадмаар харагдаж байлаа. “Авьяас-2015” наадмын урлагийн төрөлд сонгодог хөгжмийн бүтээлүүд олноор тавигдсан. Цогцолбор II сургуулийн сурагчдын үлээвэр хөгжмийн хамтлаг үзэгчдийг байлдан дагуулсан юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ