ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-03-26   11:07:32   55652   0
  Хил дамнасан малын хулгайг таслан зогсооно
Сүүлийн 5 жилийн дүнгээс харахад хилийн нийт зөрчлийн 62 хувийг хил дамнасан малын хулгай эзэлж байна. Хил орчмын иргэд малаа хариулгагүй бэлчээх нь ашиг хонжоо хайсан Монгол, Тува хүмүүсийн өгөөш болсоор байгаа юм. Малаа хулгайд алдчихаад эсвэл мал нь хөлөөрөө хил давсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахгүйгээр өөрсдөө эрэл хайгуул хийж, улсын хил зөрчдөг. Энэ нь хилийн зөрчлийн 13 хувийг эзэлж байна. Тиймээс ОХУ-ын Тува, Монгол улсын хилийн байгууллагуудын хамтарсан “Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Улаангом хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр хил дамнасан хууль бус үйлдэл, малын хулгайн зөрчил түүнтэй тэмцэх, нөлөөлж буй асуудлын талаар талууд хэлэлцлээ.
“Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт хоёр улсын хилийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн өргөн цар хүрээтэй болж байна. Зөвлөгөөнд Монголын талаас ХЗЯ, ХХЕГазар-ын төлөөлөл, Увс, Баян-Өлгий, Зөвхөн, Хөвсгөл зэрэг хилийн дөрвөн аймаг, сумдын удирдлага, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, ОХУ-аас Тувагийн гадаад харилцаа болон хилийн байгууллагын төлөөлөл оролцож төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөнөөр хил дамнасан хууль бус үйлдэл, малын хулгайн зөрчил түүнтэй тэмцэх, нөлөөлж буй асуудлын талаар талууд ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар зөвлөмж гаргалаа.
ХХЕГ-ын Штабын дарга, Хурандаа Ц.Гансүх: Хил дамнасан малын хулгай жилээс жилд буурч байна
- Хил дамнасан малын хулгайтай тэмцэхэд ОХУ-тай хэрхэн хамтарч ажиллаж байна?
- Хил дамнасан малын хулгай гарсан үед хоёр улсын хил хамгаалах байгууллагууд эрэн хайх ажлыг хамтран зохион байгуулах эрх зүйн орчин бий. Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам нягтарч байгаа нь хилийн зөрчлийг арилгахад өргөн боломж бүрдүүлж байна. Хоёр Улсын хилийн байгууллагууд цаашдаа хамтын улам нягтруулж, шуурхай ажиллах талаар хоёр талаас санаачилга гаргаж ажиллах талаар өнөөдрийн зөвлөгөөнөөр ажил хэрэг болгох саналуудыг оролцогчид гарч байна.
- Хил дамнасан малын хулгайг арилгахын тулд цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
- Хил дамнасан малын хулгайтай тэмцэж, зөрчлийг арилгах нь дан ганц хилийн байгууллагын ажил биш. Иргэд, орон нутгийн удирдлагыг хамруулсан олон талт хамтын ажиллагаа байдаг. Хил орчмын бүсэд оршин сууж байгаа иргэдэд хилийн хууль тогтоомжийг сурталчилж, танин мэдүүлэх нь эн тэргүүний асуудал. Малын хулгай гарсан үед эрлийг үр дүнтэй шуурхай зохион байгуулах ёстой. 2010 оноос хойш хилийн дөрвөн аймгийн Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл нутагт 360 удаагийн 704 хүн хилийн зөрчил гарсан бөгөөд жилээс жилд зөрчлийн тоо буурч байгаа нь Монгол-Оросын хилчдийн хамтын хүчин чармайлт, хууль хяналтын байгууллагын ажлын үр дүн. 2014 онд Увс аймгийн хэсгээр улсын хилийг зургаан удаа зөрчиж, 115 мал хулгайлсан байдаг. Хулгайд алдагдсан малын 52 нь хоёр улсын хилийн хамтын ажиллагааны үр дүнд олдож, үлдсэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа.
ОХУ-ын Кызылийн хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа В.Н.Фисечко: Хамтарсан зөвлөгөөний үр дүнтэй зохион байгуулсанд баярлалаа
Монгол Улсын Хил хамгаалах байгууллага ОХУ-ын Тувагийн хилийн төлөөлөгчид цугларан хил дамнасан малын хулгайн асуудлаар хэлэлцлээ. Юуны өмнө энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан Монголын тал,Увс аймгийн удирдлага, хууль, хяналт, хилийн байгууллагынханд баярлалаа. Зөвлөгөөний үеэр талууд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх арга замыг илүү нарийвчлах тал дээр зөвшилцөж, харилцан ярилцаж эцэст нь зөвлөмж гаргасан. Хамгийн гол нь манай талаас хил орчимд нутаглаж буй ард иргэдийг малаа хариулгатай байх асуудлыг онцгой анхаарахыг энэ үеэр хүсч байна. Ингээд та бидний хамтдаа бүтээсэн түүхт ялалтын 70 жилийн ой тун удахгүй тохиох гэж буй учир та бүхэндээ энэ баярын мэндийг уламжилж хоёр орны найрамдалт харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар: Малын хулгай бүс нутаг болох зорилготой ажиллаж байна
Цагдаагийн байгууллагын ажил бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Саяхан баруун бүсийн цагдаагийн байгууллагын дарга нар зөвлөгөөнөө хийж бид малын хулгайгүй бүс нутаг болох зорилт тавин ажиллаж байна. Манай аймгийн хувьд сүүлийн гурван жилд гэмт хэргийн чанартай малын хулгайн нэг хэрэг гарсан. Энэ нь цагдаагийн байгууллага орон нутгийн хилчид, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч сайн ажиллаж буйн илэрхийлэл гэж үзэж байна.
Давст сумын Засаг дарга Ж.Батсүх: Хил дамнасан малын хулгай гарсан үед эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай
Сүүлийн жилүүдэд малын хулгай эрс буурч байна. Монгол талаас хил зөрчин мал хулгайлах нь зогссон гэж хэлж болно. Тувагийн талаас нэвтэрч мал хулгайлах зөрчил мэр сэр гарсаар байгаа. Ялангуяа хилийн яармаг худалдаа зэрэг нэгдсэн арга хэмжээний үеэр иргэдийн анхаарал сулрах үед малын хулгай гардаг. Хамгийн сүүлд Хатуугийн уулын орчмоор хил нэвтэрч 15 адуу хулгайлсан. Хил, цагдаагийн эрлийн баг шуурхай ажиллаж найман адууг буцаан авсан. Үлдсэн адууг ОХУ-ын хилчид эрэн хайж, бидэнд олж өгсөн.

ОНХТасаг

СЭДЭВ : Ярилцлага