ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-03-23   12:19:56   55222   0
  Увс аймагт 2014 онд 135 аж ахуйн нэгж, байгууллага шинээр бүртгүүлжээ

Увс аймагт 2014 онд 135 аж ахуйн нэгж, байгууллага шинээр бүртгүүлж, үйл ажиллагаа эхэлсэн бол 47 аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах замаар бүртгэлээс хасагдсан байна.
Оны эцэст бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 1246 аж ахуйн нэгж, байгууллагуудын 90,7 хувь буюу 1130 ААНБ-ын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг нэмэлт тодруулгын хамт “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах тухай” Сангийн сайдын журамд заасны дагуу санхүүгийн тайлангийн нэгтгэлийн E-BALANCE.GOV.MN программаар хүлээн авч, хянан баталгаажууллаа. Хуулийн хугацаанд 947 ААНБ санхүүгийн тайлангаа шивж, илгээсэн бол 187 ААНБ тайлангаа хугацаа хоцроож тушаасан байна. Санхүүгийн тайлангаа гаргаж ирүүлээгүй нэр бүхий 116 ААНБ-ыг нэрсээр нь гаргаж, хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Мөн 2013-2014 оны дараалсан 6 улиралд санхүүгийн тайлан гаргаагүй 35 ААНБ байгааг НББ-ийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн улсын бүртгэлээс хасуулах талаар холбогдох байгууллагад санал тавих болно.
Санхүүгийн тайлангаа хянан баталгаажуулсан 3 ТӨҮГ, 4 ОНӨҮГ, 11 ХК, 870 ХХК, 20 нөхөрлөл, 171 хоршоо, 47 ТББ, 4 ББСБ-ын 2013-2014 оны зэрэгцүүлсэн санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд Сангийн сайдын 2013 оны 12 сарын 06-ны өдрийн 277 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал”-ын дагуу балансын шинжилгээ хийж, холбогдох дүгнэлтийн хамт Сангийн Яаманд хүргүүллээ.


СТСХ-ийн мэргэжилтэн Б.Батсайхан


СЭДЭВ : Цаг үеийн мэдээ