ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-03-23   12:17:32   56045   2
  “Redfox Elbrus race-2015” Аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан Олон улсын уулчдын авиралт, марафон гүйлтийн тэмцээн
Төрөлх нутгийнхаа үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Улаангом политехник коллежийн нийгмийн ажилтан Д.Баттулга, хүний нөөцийн ажилтан С.Мавлет нар хамтран Европ тивийн ноён оргил Эльбруст (д.т.д 5642м) 4 сард авирахаар зориг шулуудаад бэлтгэлээ хангаж байна.
Энэхүү авиралт болон ОУ-ын марафон гүйлтийн тэмцээнд оролцоход 2 хүний зардал 8 сая төгрөг болж байгаа тул сайхан сэтгэлт эрхэм нутгийн ахан дүүс, найз нөхөд та бүхнийг дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Танай байгууллагын туг, лого болон таны хийморын дарцгийг Эльбруст гаргаж баримтжуулах болно. Хандивын данс: ХААН банк 5800432560. Холбоо барих утас: 89891555, 99028055

Дамиран овогтой Баттулга Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 33 настай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Улаангом политехник коллежид нийгмийн ажилтны мэргэжлээр ажилладаг. Нийгмийн ажлын магистр зэрэгтэй. Уулын спортоор 8 дахь жилдээ хичээллэж байна. 2013 онд уулын спортын мастерийн зэрэг хамгаалсан.
Сүхбаатар овогтой Мавлет Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 33 настай. Ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Орос хэлний багш мэргэжилтэй, хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Улаангом политехник коллежид хүний нөөцийн ажилтан хийдэг. Хархираа Түргэний уулсын 3500 метр Баянзүрх оргилд авирч байсан.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
Зочин 2015-03-23   09:43:35
Сайхан үйл хэрэг санаачилсан байна. Увсынхаа хийморлог залуусаа дэмжнээ
Дэмжигч 2015-03-21   23:21:07
2 залуудаа амжилт хүсье. Дэмжицгээе Увсчуудаа.