ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-03-16   10:08:52   54256   0
  Увс аймгаас гурван сайн малчин тодорлоо
Увс аймгийн мал сүрэг морин жилд таван төрөлдөө өсөж 2.5 сая толгойд хүрсэн. Сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад 27.7 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй жил болж байгаа юм. Энэ онд Увс аймгаас Улсын сайн малчин гурав тодорсон.
Улсын сайн малчин Санжийн Гомбынх энэ онд 1400-аад толгой мал тоолуулжээ. Сайн малчин Санжийн Гомбо 40-өөд жил тасралтгүй мал маллаж, сүүлийн 15 жилд нэг ч малын хорогдолгүй ажиллаж байгаа юм байна.
Наранбулаг сумын Хужирт багийн малчин Гомбо сүүлийн жилүүдэд мал сүргээ тогтмол өсгөж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, зургаан туслах малчны ажлын байр бий болгож, долоон өрхийг малжуулж,төр засгийн аливаа бодлого шийдвэрийг дэмжин хэрэгжүүлж ажилласнаар ийнхүү Улсын сайн малчин хэмээх эрхэм цолыг хүртэж байна.

Сүүлийн гурван жилд малаа төлөөр нь өсгөж 1300 гаруй толгойд хүргэжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд туслах малчнаар 11 иргэнийг ажиллуулж 22.9 сая төгрөгийн цалин хөлс олгосон байна. Түүнчлэн сумын сургуулийн дотуур байрны нэг тасгийн хариуцан жил бол засан тохижуулж, дотуур байрны хүүхдийн хүнсэнд 10 хонь, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд 17 хонь жил бүр хандивладаг байна.
Норжингийн Баттөмөр сумын аваргаар хоёр удаа шалгарч, 2007 онд мянгат малчин болж байсан бол 2009 онд аймгийн сайн малчнаар тодорч байжээ. Ийнхүү зургаан жилийн дараа Улсын сайн малчин хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа энэ юмаа.
Сайн малчин Баатарын Галсанжамц малаа сүүлийн гурван жил дараалан өсгөж байна. Тухайлбал 2012 онд 1200, 2013 онп 1700, 2014 онд 1800 гаруй толгой мал тоолуулжээ. Туслах малчнаар ажиллуулан малжуулж, хадлан авах цаг, ямаа самнах, хонь хяргах гээд цаг үеийн ажлын үеэр иргэдийн түр ажлын байраар хангаж ажилладаг байна.

Мал сүргээ өсгөн үржүүлэхээс гадна Галсанжамц нийгмийн ажилд идэвхийлэн оролцож бусдадаа үлгэр дууриалал үзүүлдэг нэгэн. Сургууль цэцэрлэгийн орчин нөхцлийг сайжруулахад хандив өргөж, байгаль орчин хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлсээр ирсэн байна.
Галсанжамцынх сумынхаа мал үржлийн тасагтай хамтран ажиллаж малаа эрүүлжүүлж “Энх сүрэгтэн” болсон байна. Тэрбээр 2011 онд аймгийн Сайн малчнаар шалгарч байжээ.
СЭДЭВ : Нийтлэл