ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-03-16   10:06:17   54837   4
  “Сэтгэдэг сургууль бүтээдэг аймаг” бодлогыг хэрэгжүүлнэ
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх зорилтод “Сэтгэдэг сургууль, бүтээдэг аймаг” гэсэн томоохон бодлого дэвшүүлсэн. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэн нар аймгийн төвийн зургаан сургууль, Улаангом Политехник коллежийн технологийн багш нартай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагын гол сэдэв нь аймгийнхаа 90 жилийн ойтой уялдуулан бүтээлч санаачилгыг өрнүүлж, ажил хэрэг болгох явдал. Гудамж талбайн тохижилт, хөшөө дурсгал, бэлэг, сувинер, лого бэлгэ тэмдэг гээд уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн санаачилга, оролцоо чухал хэрэгтэй байгааг энэ үеэр ННХ-ийн дарга Б.Ядамсүрэн онцолж байлаа. Тухайлбал “Сэтгэдэг сургууль, бүтээдэг аймаг” бодлогын хүрээнд хүүхэд нэг бүр бүтээл хийж “Авьяас-2015” уралдаанд оролцох. Улмаар сурагчдын шилдэг бүтээлийг аймгийн 90 жилийн ойн бэлгийн дээжид оруулах, сурагчдын бүтээлээр дагнасан дэлгүүр ажиллуулах зэргээр хүүхдээсээ эхлээд, багш эцэг эх, хувийн хэвшлийнхний ашиг орлогыг нэмэгдүүлэх ажлыг үр ашигтай зохион байгуулах нь 90 жилийн ойн хүрээнд иргэддээ оруулж буй хөрөнгө оруулалт байх болно гэсэн.

Мөн гудамж талбай тохижуулах, бэлэг дурсгалын зүйлс хийж, худалдах, хогоо хэрхэн шийдсэн зэрэг асуудлуудын хүрээнд гадаадын орнуудыг туршлагыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд багш нартай хуваалцсан. Ингээд 90 жилийн ойн хүрээнд бэлэг дурсгал, сувинер, зам талбайн тохижилт, хөшөө дурсгалын загвар,зохион байгуулалтын ажилд өгөх бүтээлч санаагаа цаасан дээр буулгаж, загвар дизайныг нь гаргаад 3-р сарын эхээр дахин уулзахаар тогтлоо. Иргэд, хувийн хэвшлийнхний бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах зах зээл бий болгох нь 90 жилийн ойн гол зорилгуудын нэг байх учраас иргэд, олон нийтийг шинийг санаачилж, төрөөс санаачлан хийж буй ажлуудыг дэмжиж, санал өгч хамтран ажиллахыг уриалж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
tsoggerel 2015-04-05   13:49:17
Bi tanai curguulid curah conirholtoi bna nadad medeelel tehnologid conirholtoi holboo barih utas 99482208
dolgor 2015-04-05   13:44:22
kollejiin surgaltiin albanii hunii utas heregtei bna.holboo barih utas 88736912
bb 2015-01-28   23:24:05
zuraach, siilberchin, barilgachin geed olon hvvhed surch bn, ter olon ajillah hvch bolson tugsugch?, zam barilgin zagwar dizain, dursgalt barimal geed nadad iim sanaa bn gj bgaan hed bn? zaluuchuud heterhii untamhai bn, ireedvid setgedeg hvn l ajiltai orlogotoi saihan amidrah bolno shvv!
bataa 2015-01-28   23:14:07
ulaangom kollej olon jiliin tvvhtei surguuli, odoo oron nutagdaa bvteel gargah tsag bolson shv, uchnuun olon mergejleer hvmvvs tugsluu, yadaj ene zamin borjur uwul shaardlaga hangahgvi haltirdag vvniig hvn haltirhaargvi zamin tsement shig hj bolno shde!!!