ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-03-16   10:13:48   56209   0
  Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар
2015,01,01-ээс Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагууд төсөв санхүүтэй холбоотой мэдээллээ шилэн дансны сайтад байршуулахаар хуульчилсан байдалд дотоод аудит хийгдсэн
Шилэн дансны тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу 2015,10,10-ны дотор тухайн жилийн төсөв, ХАА-ны төлөвлөгөө, ОНХС-ийн төлөвлөлтийн мэдээллийг оруулах ёстой.
Манай аймгийн хувьд 249 байгууллага Сангийн яамны сайтад татагдаж орсноос татан буугдсан, давхардсан, нэмэлт санхүүжилтийн данс орсон, төсөв тавигдах шаардлагагүй 28 байгууллага хасагдаад мэдээллээ оруулах 221 байгууллагаас бүх сумууд бүрэн мэдээллээ оруулж 100%-тай, ХААИС-ын харьяа ББ-ын ЭШХ гэсэн 1 байгууллага шилэн дансны мэдээллээ сайтад байршуулахаар холбогдох газруудтай холбогдож байгаа боловч тодорхой арга хэмжээ авагдаагүй мэдээлэл нь байршигдахгүй байна.
Мэдээлэл байршуулах ажлын гүйцэтгэл 99.5 %-тай байна.
Цаашид анхаарах зүйл
 Шилэн дансны мэдээллийг хавсралтанд заасны дагуу мянгачилахгүй, төгрөгөөр оруулж сар бүр мэдээгээ тогтмол байршуулж хэтрэлт , хэмнэлтийн талаарх шалтгаан тайлбараа сайн өгч байх
 Байгууллагын нэрээ Засгийн газрын 2015,01,12-ны 8-р тогтоолын дагуу өөрчлөн УБГ –дээ өөрчлөлт оруулах
 Сарын төлөвлөгөөгөө оруулаагүй байгууллагууд яаралттай төсөл хэлбэрээр байршуулах
 Худалдан авалт хийгдэж гүйцэтгэгч тодорсон талаарх мэдээллээ цаг тухай бүрд шилэн дансны сайтад байршуулж байх шаардлагатай байна.

Санхүүгийн хяналт,аудитын албаны дарга Л.Чойжилсүрэн

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ