ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

ХИЛ, ХЯЗГААР ДАМНАСАН БИЗНЕСИЙН САНААГ ХӨГЖҮҮЛЭХ ГАРЦ НЭЭГДЛЭЭ
Дэлхийн томоохон орнуудын Шинжлэх ухаан, технологийн паркууд дэргэдээ гарааны компаниудыг дэмжих зорилготой инкубаторыг ажиллуулан тэрбум тэрбумаар үнэлэгдэх компаниудыг төрүүлэн үсрэнгүй хөгжлийг хийж чадаж байна. Манай орны хувьд инкубаторыг нутагшуулсан анхдагч нь МТҮП /Мэдээллийн технологийн үндэсний парк/ буюу 13 жил инкубаторыг тасралтгүй дэмжиж, үндсэн үйл ажиллагааныхаа нэгж болгож бас ч үгүй Монголдоо мэдээллийн технологийн толгой компаниудыг төрүүлж чадсан. Паркын инкубатораас төрөн гарсан хамгийн ойр тод жишээг дурдахад нябо бүртгэлийн зах зээлд хамгийн эрэлт ихтэй Монголын анхны “Даймонд”,”Пирамид” бүтээгдэхүүн гаргасан “Интерактив” ХХК, кирил бичгийн зөв бичих дүрмийн “Болор-алдаа шалгуур v1.4”, “Болор толь бичиг’’ програм зохиосон “Болорсофт”ХХК зэрэг анхдагч акулуудыг нэрлэж болно. Ийнхүү Монголын хамгийн анхны технологийн инкубаторыг нэвтрүүлж, хөгжүүлж чадсан тус байгууллага уг туршлага дээрээ үндэслэн энэ удаа “Виртуал инкубатор” хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Гадаад зах зээлд өргөн нэвтэрч буй Виртуал инкубаторын үйлчилгээг Монголдоо эхлүүлж буй МТҮП-ын Инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэгтэй уулзаж шинэ үйлчилгээний талаар тодрууллаа.


-Дэлхийн улс орнуудад амжилттай хөгжиж буй Виртуал инкубатор гэсэн ойлголтыг юуны түрүүнд товчхон танилцуулна уу Та?
-Мэдээллийн технологийн инкубатор нь өнгөрсөн хугацаанд инкубаторын компаниудыг дэмжих зорилгоор олон төрлийн үйлчилгээнүүдийг явуулсаар ирсэн ба энэ удаа шинээр Виртуал инкубаторын үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Бидний хувьд энэхүү нэр томьёо төдийлөн танил биш байж болох тул Виртуал инкубатор гэж юу болохыг товчхон танилцуулья. Танд шинэ санаа байвч та бизнесээ нэг л эхлүүлж чадахгүй итгэлтэй түнш, дотны зөвлөх эсвэл ямар нэгэн тусламж хэрэгтэй байж болно. Тэгэхээр бид хэн нэгнээс эсвэл хаа нэг газраас зөвлөгөө авах, эсвэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан зөвлөгөө авах хэрэгтэй болдог. Энэ бүх асуудлыг цогцоор нь авах боломжийг Виртуал инкубатор гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл цахим орчноор дамжуулан шинэ, шинэлэг санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгох зорилготой иргэн, аж ахуйн нэгж, компаниудад бизнесийн зөвлөгөө өгөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэхэд туслах улмаар хөгжлийг хурдасгах чадвартай компани, иргэнийг бэлтгэх зорилготой. Та энэхүү үйлчилгээнд хамрагдсанаараа таван төрлийн багц үйлчилгээг онлайнаар болон бусад хэлбэрээр авах боломжтой юм.
-Үйлчилгээний таван багцыг дэлгэрүүлж хэлнэ үү?
-Үүнд бизнес, хууль эрх зүй, санхүү, гадаад харилцаа, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын чиглэлийн зөвлөх үйлчилгээнүүд, хамтын ажиллагаа, хүний нөөцийг хөгжүүлэх, маркетингийн үйлчилгээ зэрэг орж байгаа. Ер нь бизнесээ эхлэн явуулахад шаардлагатай бүх зөвлөгөө, үйлчилгээг манай байгуулагаас авч болно. Дээрээс нь хэрэв манай Виртуал инкубаторт элсэн орвол хурал уулзалтын танхимаар үйлчлүүлэх зэрэг нэмэлт үйлчилгээнүүд бий.
-Энэхүү үйлчилгээг авахад шалгуур байх уу?
-Компани болон иргэн нь Виртуал инкубаторт элсэхэд тодорхой нөхцөлтэй. Хэрэв компани бол үүсэн байгуулагдаад 3-аас дээш жил болоогүй байх, МТ-ийн болон бусад салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, шинэ, шинэлэг санаа бүхий, дотоод гадаадын зах зээлд хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөөтэй байх гэсэн шаардлагууд байгаа. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн Виртуал инкубаторт элсэхийг хүсвэл МТҮП-ын инкубатор цэснээс Виртуал инкубаторын журам /itpark.mn/-тай танилцан холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

-Цахим, онлайн байхад хөдөө, орон нутгийнханд үйлчилгээг үзүүүлж болох нь гэж ойлголоо. Алсаас л үйлчилгээгээ аваад шинэ санаануудаа бизнес болгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Бид 2014 онд МТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор элсэлт зарлахад нэг компани шалгарсан. Манайд хандсан бизнес эрхлэгчдийн саналд шинжилгээ хийж үзэхэд хөдөө, орон нутгийн хүмүүс инкубаторт элсэн орох хүсэл эрмэлзэлтэй байсан л даа. Үүнээс санаа аваад хөдөө орон нутаг буюу алслагдмал аймгуудын иргэд, ААН-үүддээ илүү боломжийг олгож хэдий алс хол байгаа ч дээр дурдсан багц үйлчилгээнүүдийг авч шинэ санаануудаа бизнес болгох боломжийг олгох шийдэлд хүрсэн юм.
-Гадаадад амьдарч буй иргэдийн хувьд?
-Ялгаа байхгүй. Үндсэн захиргаа нь Монгол Улсын иргэн байх хэдий ч өөрөө гадаадад амьдардаг, компани нь Монгол Улсад бүртгэлтэй, өөрийн орондоо үйл ажиллагаагаа эрхэлдэг бол дээр дурдсан шалгууруудыг хангасан тохиолдолд энэхүү үүд хаалга нээлттэй. Маш товчоор хэлбэл орон зай, цаг хугацаанаас үл хамааран таны хүссэн үйлчилгээг Паркаас үзүүлж, дэмжиж, бойжуулах юм.



- Виртуал инкубаторын давуу талын талаар сонирхуулахад?
-Ер нь уламжлалт инубаторын жишээнээс харахад шинэ санаа жилд 1000 орчим гарлаа гэж үзэхэд Виртуал инкубаторт тоолж баршгүй их санаанууд гардаг. Түүнчлэн тархацын хувьд уламжлалт инкубатор бол тухайн орон нутагтаа явуулах боломжтой байдаг бол Виртуал инкубатор хөдөө орон нутаг, тэр битгий хэл хил дамнасан бизнесийг ч хөгжүүлэх боломжтой болдог. Мөн дэлхий нийтийн жишгээс харахад Виртуал инкубаторын ач холбогдол нь хэдэн мянган ам.доллараар хэмжигдэх тийм хэмжээний бизнес хөгжүүлдгээрээ ач холбогдолтой.
-Цаг зав гарган шинэлэг үйлчилгээнийхээ талаар бидэнд танилцуулсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч бас баярлалаа. Энэхүү боломжийг ашиглаад нэг зүйлийг хэлэхэд, МТҮП-ын дэргэдэх инкубатор нь 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж өнөөг хүртэл 24 удаагийн элсэлтийг зохион байгуулаад байна. Энэ хугацаанд МТ-ийн инкубаторт 90 орчим аж ахуй нэгжийг хамруулан инкубаторын үйлчилгээ үзүүлснээс 55 компани инкубаторыг амжилттай төгссөн. Монгол Улсын дотоодын зах зээлд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй компани байдаг ба эдгээрийн 80 орчим хувь нь мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээнд хамрагджээ. Эдгээрээс эдүгээ манай улсын МТ-ийн зах зээлд түүчээлэн ажиллаж буй “Интерактив”, “Болорсофт”, “Синглтон”, “Геганет” зэрэг компаниуд нь хэрэглэгчдийн танил компаниуд болж чадсанд манай байгууллага цаг ямагт бахархдаг бөгөөд үүнийг нэгэн адил Виртуал инкубатораараа чадварлаг компаниудыг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл:
Утас: 318044 дугаар руу залган 124 гэсэн дотуур дугаараар холбогдох эсвэл 99258844, 99063036 дугааруудаас лавлах боломжтой.