ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017 онд Увс аймагт хэрэгжиж байгаа барилга угсралт, их засварын ажлууд
Увс аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Манай Увс” үйл ажиллагааны хөтөлбөрт
2017 онд Увс аймагт хэрэгжиж байгаа барилга угсралт, их засварын ажлаас та бүхэнд танилцуулж байна.
1. Чандмань-Эрдэм ахлах сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга угсралтын ажлыг “Дэвшил Увс” компани гүйцэтгэж, өнөөдөр 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тус барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд төсөвт өртөг – 2.824.196.971төгрөг болжээ.
2. Баруун монголын уламжлалт соёлын төвийн барилгын ажлыг “Арвижих Увс” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.995.791.620төгрөгөөр гүйцэтгэсэн байна.
3. Бөхийн өргөөний засварын ажил “Мана Оюу Увс” ХХК Улсын төсвийн 78.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.
4. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн дээвэр, гадна хаалга, цонх, фасадын засварын ажлыг улсын төсвөөс 100 сая төгрөг, ТИКА байгууллага 115 сая төгрөгийн санхүүжилтээр “Мөнхжим өргөө” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.
5. Улаангом сумын 2-р цэцэрлэгийн барилгын засвар (дээвэр, гадна цахилгаан, фасад) –ын засварын ажлыг Орон нутгийн төсвийн 9 сая төгрөг, ТИКА төсөл 75 сая төгрөгийг санхүүжилтээр “Сод мандах” ХХК гүйцэтгэж байна. одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
6. Улаангом сумын 9, 5-р багийн 0.4 кВ-ийн 0,9км ЦДАШ-ын өргөтгөлийн ажил улсын төсвийн 40 сая төгрөгөөр “ЦТС” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.
7. Цогцос хадгалах байр барих ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 35 сая төгрөгөөр “Эрдэнэ Дэглий” ХХК гүйцэтгэж 7-р сард хүлээлгэн өгсөн.
8. Өндөрхангай сумын төвийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөний өргөтгөл. /15/0,4кВа-ын дэд өртөө, 1км ЦДАШ/ энэхүү ажлыг улсын төсвийн 100 сая төгрөгөөр “ЦТС” ХХК гүйцэтгэж, 6-р сард хүлээлгэн өгсөн.
9. Зүүнхангай сумын 320 хүүхдийн хичээлийн байрны барилгын засварын ажлыг улсын төсвийн 76 сая төгрөгөөр “Хүдэнгийн Уурхай” ХХК гүйцэтгэж, 9-р сард хүлээлгэн өгсөн.
10. Наранбулаг сумын 320 хүүхдийн хичээлийн байрны барилгын сантехникийн засварын ажил улсын төсвийн 136 967 638 төгрөгөөр “Чандмань Увс” ХХК гүйцэтгэж 9 сард хүлээлгэн өгсөн байна.
11. Цогцолбор 2-р сургуулийн 250 хүүхэдтэй бага сургуулийн хичээлийн байрны барилгын засварын ажлыг улсын төсвийн 165.713.946 төгрөгөөр “Амарсанаа” ХХК гүйцэтгэж, 9-р сард хүлээлгэн өгсөн байна.
12. Өмнөговь, Өндөрхангай сумын сургуулийн барилгын бохирын септик систем ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих шинэчлэх ажлыг улсын төсвийн 50 сая, Мобиком корпораци 100 сая, ХОХТАХЗ 30 сая төгрөг нийт 172 сая төгрөгөөр “Royal king construction” ХХК гүйцэтгэж байна.
13. Завхан, Зүүнговь, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумын нэгдсэн халаалтын ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар дараахькомпаниуд гүйцэтгэж байна.
Завхан –”Баянжаргал бүтээмж” ХХК
Зүүнговь – “Ди Ди Эй Эйч Эм” ХХК
Малчин - “Солонго талст” ХХК
Өлгий - “НББЭ” ХХК
Өмнөговь – “Тоосгон уул” ХХК
Сагил – “Мөнхжим өргөө” ХХК
Түргэн – “ССТ-Од” ХХК
Ховд – “Ган эв ундраа” ХХК
Хяргас – “Мана Оюу Увс” ХХК гүйцэтгэж байна.
14. 2017 он гарсанаар “Зоос импекс” ХХК-ийн 16 айл, “Баянцагаан зам” ХХК-ийн 16 айл, “Увс Өргөө” ХХК-ийн 16 айл, “Цагаан дэглий” ХХК-ийн 10 айлын таун хаус зэрэг барилгууд хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон бол “Амарсанаа” ХХК-ийн 24 айл, “Сантех Увс” ХХК-ийн 20 айл, “Дэвшил Увс” ХХК-ийн 18 айл, “Алтайн мөнгөн мод” ХХК-ийн 24 айлын орон сууц, зэрэг барилгууд баригдаж байна.
15. “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК 15 сая төгрөгөөр 1, 10-р багт автобусны буудал барьж ашиглалтанд оруулсан.
16. Улаангом сумын 1, 2-р цэцэрлэгийн гадна талбайд 2х200 м2, цемент бетон авто зогсоолыг “Гончигсүм” ХХК, Бүтээмжит хийц” ХХК орон нутгийн Замын сангийн 18,0 сая төгрөгөөр барьж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан.
17. Улаангом сумын 4,11-р багийн авто замын эвдрэлд нөхөөс хийх ажлыг “Увс-АЗЗА” ТӨХК орон нутгийн Замын сангийн 20 сая төгрөгөөр хийж гүйцэтгэв.
18. Улаангом сумын 5 байршил 9 цэгт хурд сааруулагчийг орон нутгийн замын сангийн 8 сая төгрөгөөр “Увс-АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэв.
19. Шилэн кабельд суурилсан гурвалсан үйлчилгээ /ТВ, интернет, суурин утас/ нэвтэрүүлэх ажлыг Юнител групп Юнивишн компани гүйцэтгэж, 367 өрх холбогдоод байна.
Мөн АЗДТГ-ын ХОХБТХ 2017 онд Байгаль орчин аялал жуулчлалын хүрээнд дараахь ажлуудыг зохион байгуулсан байна.
20. Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдан Ханхөхий уулын төрийн тахилга, Баруун бүсийн их хурд-2017, Түмэн адууны баярыг Өндөрхангай суманд зохион байгуулсан.
21. 08/01-02 “Морьтон монгол” наадам Номын баярыг “Увс нуур” жуулчны баазад зохион байгуулсан.
22. 08/04-05 “Ойрад түмэн” олон улсын язгуур урлагийн их наадам Түргэн сум,
От” жуулчны баазад зохион байгуулагдсан.
23. 09/15-20 “Увс нуур цом”-ын барилдаан явагдсан.
24. 09 сард “Чацарганы баяр”-ыг тус тус зохион байгуулсан.
25. Аялал жуулчлалын “Гэр” мэдээллийн төвийг нээж ажиллуулж байна. Мөн
www.uvstourism.com аялал жуулчлалын цахим мэдээллийн сайтыг ажиллуулж эхлээд байна.
26. ITM – 2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 45 хүний бүрэлдэхүүнтэй,
БНХАУ-ын Шандун мужийн Жинан хотод зохион байгуулагдсан аялал жуулчлалын үзэсгэлэнд 20 хүний, ОХУ-ын Томск хотод зохион байгуулагдсан “Сүхний баяр” олон улсын их наадам 32 хүн оролцоод ирсэн. Мөн “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал”төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
27. МӨН АЗДТГ-ЫН ХОХБТХ 2017 ОНД ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙГ ӨРГӨТГӨХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ. Үүнд:
Бөхмөрөн сумын Олон нуур Ямаат, Ачит нуур, Ховд сумын Шаазгай нуур, Сагил сумын Үүрэг нуур, Зуун мод, Боршоон хавцал, Тариалан сумын Ямаат, Орлогын гол, Тээл, Бор үзүүр, Бага улиас, Бор хавцал, Өндөрхангай сумын Хосын нуур, Тахилт, Зүүнговь сумын Тарвагтайн нуруу, Баян нуур, Гурамсан, Өлгий сумын Баруун улаан, Хяргас сумын Их хайрханууд, Наранбулаг сумын Бор залаа, Малчин сумын Баянхайрхан гэхчилэн 10 сумын 24 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
28. БОАЖЯ-аас Монгол улсын хэмжээнд хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах, улсын баяр наадмыг хоггүй цэвэр орчинтой угтах зорилгоор “Цэвэр сайхан орчин” сарын аяныг 6-р сарын 1-нээс 7-р сарын 1 –ний хооронд зарласан ба уг аянд Увс аймаг амжилттай оролцож, улсад 2-р байранд шалгарлаа.
29. Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх тэмцлийн ажлыг Түргэн сумын ойн сангийн 1000 га талбайд , Ханхөхийн нурууны ойн сангийн 3000 га талбайд байгальд хоргүй технологи болох бактерийн бэлдмэлээр онгоцоор амжилттай гүйцэтгэлээ.
30. Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д хариуцуулан ан агнуурын менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэн, тусгай зөвшөөрлөөр 9 угалз агнуулж, төлбөр хураамжийг ОНТ-т бүрэн оруулсан.
31. Хяргас, Ачит,Үүрэг нуурын загасны нөөцийн судалгааг хийлгэсэн мөн аймгийн агнуурын нөөцийн судалгааг хийлгэж байна . Материал боловсруулалтын шатанд явагдаж байна.
32. Увс аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлын ургалтыг дэмжиж зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлэх, ган цөлжилтөд нэрвэгдэж байгаа бүс нутгуудад “Түргэн-Бороо1” экспедиц ажиллуулсан. Энэ онд 13 удаагийн гаралтаар 50 ширхэг пуужин, 11 гаралтаар 34 ширхэг түлш зарцуулсан.
33. Тариалан сумын “Галдан Бошигтын суваг”-ийг орон нутгийн төсвийн 12.000.000 төгрөгөөр, Бөхмөрөн сумын нутаг төслийн санхүүжилтээр 24.000.000 төгрөгөөр бэлчээр усжуулалтын хөв цөөрөм, Улаангом сумын Тэрэм хад хэмээх газрын усжуулалтын шороон сувгийг бетонон болгон сэргээн засварлах, Аймгийн хэмжээний гадаргын усны бүртгэл тооллогыг хийж гүйцэтгэлээ.
ийнхүү 2017 онд Увс аймагт бүтээн байгуулагдсан ажлуудаас та бүхэнд танилцууллаа.