МҮХАҮТ нь ХХААХҮЯам, Хөх Хот дахь Монгол улсын Ерөнхий Консулын газар, БНХАУ-ын Жилин Мужийн Худалдааны Танхимтай хамтран 3 сарын 16-30-ны хооронд ХАА-н тоног төхөөрөмжийн цахим үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа билээ.
Цаашид энэхүү цахим үзэсгэлэнг 3 сарын 30-ыг дуустал дараах http://mg.jilinfair.org.cn/ платформоор дамжуулан хэзийд ч орж сонирхох боломжтой юм. Үзэсгэлэнгийн хугацаанд өдөр бүр 10:30-11:30 цагийн хооронд Хятадын талын ХАА тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон 13-н аж ахуй нэгжүүдийн танилцуулга, уулзалт "Зүүм"-ээр явагдах ба цахим уулзалтанд бүртгүүлэхийг хүсвэл Үзэсгэлэн, яармагийн газар болон МҮХАҮТ-ын фэйсбүүк хуудсаар холбогдон мэдээлэл авна уу.