Мэдэгдэл
2021-02-01
Увс аймгийн хэмжээнд сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2020 оны жил эцсийн байдлаар 4,1 тэрбум төгрөг байна.
Үүнээс 1,9 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтрэлттэй байгаа тул хугацаа хэтрэлттэй зээлдэгч нар 2021 оны 2 сарын 25-ны өдөр хүртэл зээлээ төлж дуусгахыг анхааруулж байна.
2021 оны 3 сарын 01-нд улс орон даяар сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг Монгол банкны мэдээллийн сантай холбохоор болсон тул сум хөгжүүлэх сангаас зээл авсан харилцагчид зээлийн эргэн төлөлтөө хийхгүй бол Монгол банкны мэдээллийн санд зээлийн муу түүхтэйгээр бүртгэгдэж, уг мэдээлэл нь 5 жилийн хугацаанд хадгалагдана.
Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй /муу/ зээлдэгчээр бүртгэгдсэнээр банк, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ зэрэг санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болно. Мөн Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд гэрээний хугацаандаа мөнгөө төлөөгүйгээс сангийн мөнгө эргэлтэнд орохгүй, бусад зээл авахыг хүссэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хязгаарлаж байдаг.
Иймд Иргэн та хариуцлагатай байж үүргээ ухамсарлан зээлийн төлөлтөө хийнэ үү.
АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР