Бүх нийтийн цас цэвэрлэгээний ажил
2021-01-22
Албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэр худалдаа үйлчилгээний цэг салбарууд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын цас мөсийг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцлоо.
Тодруулбал Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон 2021 оны 1 сарын 22-ны өдөр байгууллагаас 50 метр хүртэлх зам талбай, явган хүний замын цас, мөсийг цэвэрлэх олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, бусад байгууллагуудыг уриалан, манлайлж ажилласан нь талархалтай байна.
Иймд ХХААГ-ын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Улаангом тохижилт үйлчилгээний газар