Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус газруудын 2020 оны үйл ажиллагааны товч тайлантай танилцан, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа.
Аймгийн Мал эмнэлгийн газар нь одоогийн байдлаар ХХААГ-ын нэг жигүүрт байрладаг /нэг өрөөнд 11 албан хаагч сууж албан үүргээ гүйцэтгэж байна/ бөгөөд нэн тэргүүнд стандартын шаардлагад нийцсэн лаборатори, конторийн барилгын асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна.