Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай

2020-2021 онд 19 сумын 92 багийн 10758 өрхийн 3 541 006 толгой мал /тэмээ 26870, адуу 139404, үхэр 211577, хонь 1 738 623, ямаа 1 425 532 өвөлжүүлэх бэлтгэл зохион байгуулалт хийгдээд байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн

бэлтгэл хангасан тухай

2020-12-15

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 19-р тогтоол, Аймгийн засаг даргын 2020 оны 03 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах заавар зөвлөмж өгч ажиллаа.

Засгийн газрын 19 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор энэ жилийн зуншлага намаржилт, цаг уурын урьдчилсан байдал, өвс ургамлын гарцтай уялдуулан өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

 

Увс аймгийн зуншлагын байдал: Энэ жил хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу орсноор бэлчээрийн ургамлын ургалт сайжирч, зуншлага хэвийн байлаа. Нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.

 

2020-2021 онд 19 сумын 92 багийн 10758 өрхийн 3 541 006 толгой мал /тэмээ 26870, адуу 139404, үхэр 211577, хонь 1 738 623, ямаа 1 425 532 өвөлжүүлэх бэлтгэл зохион байгуулалт хийгдээд байна.

Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумын нутагт Өлгий, Завхан, Наранбулаг сумаас 104 өрхийн 58 мянган толгой мал /үүнээс бод 5.2 мянга, бог 52.8 мянга/ өвөлжүүлэхээр гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Мөн өөрийн аймгийн бусад сумын нутагт 279 өрхийн 102.6 мянган толгой мал /үүнээс бод 13.6 мянга, бог 89 мянга/ мал өвөлжихөөр сумдын засаг дарга нар гэрээ хэлцэл хийхээр бэлтгэл ажил хангаад байна.

Хилийн зурвас бүс нутагт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Тэс сумуудаас 1431 өрхийн 419 мянган толгой мал /үүнээс бод 62.5 мянга, бог 356.5 мянга/ өвөлжүүлэхээр зохион байгуулалт хийгдлээ.

Улсын тусгай хамгаалалтай газарт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Түргэн, Өндөрхангай, Сагил, Ховд, Цагаанхайрхан, Тэс сумаас 436 өрхийн 188.6 мянган толгой мал /бод 23.3 мянга, бог 165.3 мянга/ оруулж өвөлжүүлэх зөвшөөрөл авахаар холбогдох байгууллагад санал хүсэлтээ хүргүүлээд байна.

Аймгийн хэмжээнд нийт 1070 уст цэг үүнээс инженерийн хийцтэй худаг 443, энгийн уурхайн худаг 605, усан сан 22 байгаагаас ашиглахад бэлэн байгаа худаг 929 буюу 84.2 хувьтай байна.

Малчид иргэдийн оролцоотойгоор 50900 тн өвс, 1900 тн гар тэжээл, 10559 тн хужир шүү бэлтгэхээс 51629 тн өвс, 1557.9 тн гар тэжээл, 5042.6 тн хужир шүү, 488 тн үйлдвэрийн тэжээл, 1328 тн сүрэл, 97 тн ногоон тэжээл бэлтгээд байна. Сумуудын бэлтгэсэн аюулгүйн өвс тэжээлийн нөөцөнд 527.7 тн өвс, 161.0 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөнд 450 тн өвс, 100 тн тэжээл бэлтгээд байна.

Аймгийн мал өвөлжилтийн бэлтгэлийг сумдаас ирүүлсэн материалыг нэгтгэн ХХААХҮ-ийн Яамны сайдын 2016 оны А/71-р тушаалаар баталсан “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх, зааврын дагуу малын тарга хүч, өвс тэжээл татан авалт, тэжээлийн хангамж, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, өрхийн өвөлжилтийн бэлтгэл, хашаа, усан хангамж, давс хужрын хангамж, худгийн бэлэн байдал гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд аймгийн хэмжээгээр мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 84.3 хувиар хангасан дүнтэй байна.

Санал: Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

 

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-22
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -30 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -20 ℃
Шөнө: -30 ℃
2021-01-23
Өдөр: -20 ℃
Шөнө: -31 ℃
2021-01-24
Өдөр: -25 ℃
Шөнө: -35 ℃
2021-01-25
Өдөр: -25 ℃
Шөнө: -36 ℃
2021-01-26

Аймгийн Засаг дарга Ч.Чимэд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа.

  • 361
  • 0
  • 2020-12-22

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙН САНААЧИЛГААР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН “УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДАВ.

  • 334
  • 0
  • 2020-12-17

Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд 2021-2025 онд "УВС аймгийг хөгжүүлэх  үндсэн чиглэл" бодлогын бичиг баримтыг боловсруулж эхэлсэн энэ цаг үед салбар салбарын төлөөллийг оролцуулсан өглөөний уулзалтууд зохион байгуулж байна.

  • 308
  • 0
  • 2020-12-18

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

  • 1229
  • 0
  • 2020-12-15

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг Увс аймагт Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 4 жилийн хугацаанд МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна.

  • 398
  • 0
  • 2020-12-11

"Байгаль орчны салбарын онлайн уулзалт" болж байна.

  • 381
  • 0
  • 2020-12-09

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг боллоо.

  • 285
  • 0
  • 2020-12-08

“Архивчдын өдөр” -өөр Төрийн архивын хамт олон төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд нэгдэж 510,000 төгрөгийг аймгийн Онцгой комисст гардуулж өгөв.

  • 369
  • 0
  • 2020-12-07

БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүжилтээр WITH ТББ-аас КОВИД-19-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ

  • 274
  • 0
  • 2020-12-07

Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаан үргэлжилж байна.

  • 243
  • 0
  • 2020-12-03

Цахим холбоос