Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж, төслийг 05 дугаар сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хүлээн авч, нийт 37 компани, 7 хоршоо, 1 нөхөрлөлийн 3,2 тэрбум төгрөгийн зээл хүссэн материалыг цахим мэдээллийн санд шивж орууллаа.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР