УВС АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭЛЭЛ

УВС АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭЛЭЛ

2020 оны 02 дугаар сарын 12

 

2020 оны эхний байдлаар аймгийн дүнгээр 19 сумын 8931малчин өрхийн ам бүл 37099 үүнээс 15988 малчин хүн, мал аж ахуйн үйлдвэрлэлд 3279288 толгой мал маллаж амьдарч байна .

Одоогийн байдлаар тэмээ 25460, адуу 130656, үхэр 195703, хонь 1604757, ямаа 1322532 тус тус тооллогдож мал сүрэг төрөлдөө өссөн дүнтэй өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд 2654 толгой мал зүй бусаар хорогдсоноос адуу 114, үхэр 119, хонь 1199, ямаа 1222 толгой тус тус хорогдож, мал сүрэг 99,9 хувь онд орж байна.

Аймгийн дүнгээр отроор 7 сумын 113 малчин өрх 37821 бог мал үүнээс өөрийн аймгийн суманд 80 малчин өрх, 19035 бог мал, Завхан аймгийн Ургамал суманд  33  малчин өрх 18786 бог мал тус тус өвөлжиж байна .

Оторт яваа малчдын ам бүлд жирмэсэн эмэгтэй 4, 0-5 насны хүүхэд 66, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 11 байна. Малчин өрхийн 12,7 хувь, малын 1,2 хувь  отроор өвөлжиж байна.

Малчид өөрсдийн хүчээр 49220 тн өвс, тэжээл 1362 тн, хужир 7006 тн, бэлтгэсэн нөөцөө  хэрэглэж байна мөн цас ихтэй мал хорогдол гарсан эрсдэлтэй  бүс  Малчин, Цагаан хайрхан Хяргас, Өндөрхангай сумуудын засаг дарга нарын нөөцийн үнэ тогтоон малчдад олгож, байнга болон нэмэгдэл тэжээлд малыг ялган тэжээж арчилагаа маллагаанд анхаарах зөвлөмж өгсөн.

Аймгийн нөөцөд 300 тн өвс, 87,5 тн тэжээл, байна.

Увс аймгийн 2020 оны 2 дүгээр сарын 2-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их (нэн их 10%, их 20%), дунд зэрэг 30%, 30 гаруй хувьд (Бага 25%, хамгийн бага 5%) нь бага эрсдэлтэй гарлаа.

 Үүнээс Завхан, Малчин сумдын ихэнх, Зүүнхангай сумын Баянгол баг, Наранбулаг сумын Хужирт баг, Ховд сумын Ачит, Халиун булаг багийн ихэнхи, Тэс сумын зарим нутгаар нэн их, их эрсдэлтэй гарсан байна. Бусад нутгаар дунд зэрэг буюу бага эрсдэлтэй байна.

Цаашид цас орж, цаг агаар хүйтэрвэл өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл өндөртэй байгаа тул эртнээс мал сүргийн тоог бууруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвс тэжээлийн нөөцөө үнэ тогтоож, малчдад хуваарлах бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сум багуудын малыг хил залгаа сумдад отроор оруулж өвөлжүүлж, хаваржуулах ажлыг аймаг, сумдын удирдлагууд анхааралдаа авч ажиллахыг зөвлөж байна.

ХХААГ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
25
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 21 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-15
Өдөр: 20 ℃
Шөнө: 10 ℃
2020-08-16
Өдөр: 22 ℃
Шөнө: 10 ℃
2020-08-17
Өдөр: 22 ℃
Шөнө: 11 ℃
2020-08-18

Цахим холбоос