Боловсрол,соёл урлагийн газраас “ЭРҮҮЛ МЭНД-АЮУЛГҮЙ ОРЧИН” сэдэвт цэцэрлэгийн туслах багш нарын хэрэгцээнд тулгуурласан чадавхжуулах сургалтыг 2019 оны 03-р сарын 28,29-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 33 цэцэрлэгийн 95 туслах багш хамрагдаж, цэцэрлэгт өдөр тутам тогтмол явагддаг үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүрийг бие, сэтгэлээр эрүүл аюулгүй амьдрах зөв дадал эзэмшүүлэх аргазүйд суралцсан байна.
Энэхүү сургалтыг аймгийн ОБГ, МХГ, УЗН зэрэг мэргэжлийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд болон Улаангом сумын 1-р цэцэрлэг “Аюулгүй амьдрах ухааны хөтөлбөр”-ийн хүрээнд, Улаангом сумын 3-р цэцэрлэгийн хамт олон “Эрүүл мэндийн боловсрол хөтөлбөр”-ийн хүрээнд сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хамтран ажиллалаа.
Сургалтын үйл ажиллагааны зорилтын хүрээнд зохион байгууллаа. Үүнд:
Хүүхэд бүрт эрүүл амьдрах дадал хэвшил олгох, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх
чадвар эзэмшүүлэх аргазүйд суралцах
Өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй амьдрах арга
Ухаанд сургах, хөгжүүлэх аргазүй эзэмших
Туслах багш бүр хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх арга ажиллагаанд
суралцах, туршлага солилцох
Хүүхэд бүрт заавал хэвшүүлэх 15 зүйлийг эзэмшүүлэх
бүтээлч, шинэлэг арга зүйд суралцах
"Багш, багшаасаа суралцахуй” сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан
бусадтай арга туршлагаа хуваалцах
Хүүхэд бүр аюул ослын тухай анхны төсөөлөл, дадал хэвшилтэй болж,
өөрийгөө хамгаалах аргазүйд суралцана.