“ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 “ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсрол, соёл урлагийн газраас хүргүүлсэн ажлын чиглэлийн дагуу Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ” өдөрлөгийг цэцэрлэг бүр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд “САЙН ЭЭЖ БАЙХЫН УЧИР”лекц, хэлэлцүүлэг, эсээ бичвэр зэрэг ээжүүдийн оролцоонд тулгуурласан олон талт ажил зохион байгуулснаар, ээжүүд хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар санал бодлоо солилцож, сайн туршлагаасаа хуваалцаж, бие биенээсээ суралцах зэрэг бүтээлч, шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан байна.

Мөн цэцэрлэг бүр “МИНИЙ ХӨӨРХӨН ЭЭЖ” бүтээлийн үзэсгэлэн, “ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ” урлагийн тоглолт, “БИ ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ” хамтын үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд бүр хийсэн бүтээл, сурсан мэдсэн зүйлээрээ ээжүүддээ бэлэг барилаа.

Цаашид ийнхүү эцэг эх, гэр бүлийн сайн дурын оролцоонд тулгуурласан бүтээлч ажлуудыг зохион байгуулснаар эцэг эх хүүхдэдээ цаг зав гаргах, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
23
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 18 ℃
Шөнө: 7 ℃
2019-05-23
Өдөр: 16 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-24
Өдөр: 20 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-25
Өдөр: 23 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-26

Цахим холбоос