ШАДАР САЙДААР АХЛУУЛСАН ШУУРХАЙ БҮЛЭГ УВС АЙМГИЙН БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАЛАА

шадар сайд

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг 2020.02.16-нд Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллаж, Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Увс аймгийн хувьд зудын эрсдэлийн үнэлгээгээр 60 орчим хувьд нэн их, 40 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өндөрхангай, Тариалан, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом сумдаар нэн их буюу их эрсдэлтэй. Аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдсон. Мал аж ахуйн салбарын өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн өвс, тэжээлийн нөөцөөс 230 тн өвс, 60 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгоод байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, ард иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 162 сая төгрөгийг зарцуулаад байна.Мөн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Орон нутгийн удирдлагуудын зүгээс “Шуурхай бүлэг”-т аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэх, Бөхмөрөн сум дахь Улсын нөөцийн цэгт тэжээлийн агуулах барих хөрөнгө болон эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжлалаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллах, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-22
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -31 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -25 ℃
Шөнө: -34 ℃
2021-01-26
Өдөр: -24 ℃
Шөнө: -35 ℃
2021-01-27
Өдөр: -23 ℃
Шөнө: -34 ℃
2021-01-28
Өдөр: -22 ℃
Шөнө: -33 ℃
2021-01-29

Аймгийн Засаг дарга Ч.Чимэд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа.

  • 397
  • 0
  • 2020-12-22

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙН САНААЧИЛГААР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН “УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДАВ.

  • 367
  • 0
  • 2020-12-17

Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд 2021-2025 онд "УВС аймгийг хөгжүүлэх  үндсэн чиглэл" бодлогын бичиг баримтыг боловсруулж эхэлсэн энэ цаг үед салбар салбарын төлөөллийг оролцуулсан өглөөний уулзалтууд зохион байгуулж байна.

  • 340
  • 0
  • 2020-12-18

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

  • 1240
  • 0
  • 2020-12-15

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг Увс аймагт Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 4 жилийн хугацаанд МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна.

  • 444
  • 0
  • 2020-12-11

"Байгаль орчны салбарын онлайн уулзалт" болж байна.

  • 392
  • 0
  • 2020-12-09

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг боллоо.

  • 287
  • 0
  • 2020-12-08

“Архивчдын өдөр” -өөр Төрийн архивын хамт олон төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд нэгдэж 510,000 төгрөгийг аймгийн Онцгой комисст гардуулж өгөв.

  • 387
  • 0
  • 2020-12-07

БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүжилтээр WITH ТББ-аас КОВИД-19-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ

  • 283
  • 0
  • 2020-12-07

Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаан үргэлжилж байна.

  • 254
  • 0
  • 2020-12-03

Цахим холбоос