АХЛАХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

АХЛАХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Түүхэн товчоо

        1947 онд онд анхны бага сургууль 1 багш, 3 ажилчин, 10 гаруй сурагчтай байгуулагдсан түүхтэй. 1951 онд анхны 4-р ангийн төгсөлтөө хийсэн байна. 1957 онд Цагаанхайрханы 7 жилийн сургуулийг нүүлгэн шилжүүлж ирснээр 10 жилийн дунд сургууль болж өргөжжээ. 1960 онд анхны 10-р ангийн төгсөлт хийснээс хойш тойргийн 8 сумын хүүхэд багачуудыг хамран нийт 15000 гаруй сурагчдыг сурган хүмүүжүүлснээс:

  • Хөдөлмөрийн баатар - 5
  • Ардын цолтон - 3
  • Гавьяат - 28
  • Доктор, профессор - 118
  • Төр нийгмийн зүтгэлтэн - 4
  • Олимпийн медальтан - 2
  • МУ-ын аварга - 1
  • МУ-ын арслан - 2
  • Му-ын заан - 1
  • Му-ын начин - 8 төрөн гарчээ. 2011 онд Ардын багш, академич,ШУ-ны доктор профессор Ч.Авдайгийн нэрэмжит сургууль болсон.

        Баруунтуруун сумын ЕБС нь 2020-2021 оны хичээлийн жилд НТБ-д  14сурагч, өдрөөр сурагч 584 сурдаг.Өдрөөр суралцагчдыг задалж үзвэл, анхан шатны боловсрол 289, суурь боловсролд 194, бүрэн дунд боловсролд 87 хүүхэд суралцаж байна. Нийт 71 багш ажилтантайгаас удирдлага 4, багш 40, бусад ажилтан 27 байна. Дотуур байранд сумын хөдөөгийн багийн болон тойргийн сумдаас ирж суралцаж байгаа 102 хүүхэд амьдарч байна.
Сургуулийн удирдлага: 
Сургуулийн захирал Н.Болд
Сургалтын менежер Н.Ариунаа
Сургалтын менежер С.Золзаяа
Нийгмийн ажилтан Д.Одгэрэл нар ажиллаж байна. 
Сургуулийн түүхэн амжилтуудаас... 
    1964 онд БНМАУ-ын Гэгээрлийн яам, МХЗЭ-ийн хамтарсан уралдаанд шалгарч Улсын тэргүүний сургуульд шилжин явах туг, зил-164 машинаар шагнаж байжээ.
    Үе үеийн төгсөгчдөөс 
-    Хөдөдмөрийн баатар-4
-    Ардын багш-2
-    Ардын эмч-1
-    Доктор, профессор-68
-    Гавьяат цолтон-12
-    Олимп, тив, джлхийн аварга-3
-    Үндэсний бөхийн улсын аварга -1, улсын арслан-2, улсын начин -5
    2011 онд сургалтын технологи арга зүйг шинэчлэх, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, багш, сурагчдын авьяас чадвар, оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой анхаарч, үр бүтээлтэй ажилласан тул “Багш сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэгч сургууль”-аар шалгарсан.
    2011,2012,3013, 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудад аймгийн нэгдсэн олимптадны дүнгээр 2 цогцолбор сургуулийн дараа 3-р байр, 2013-2018 онуудад тогтмол 4-5-р байрт шалгарч байна.
    2015 онд Увс аймгийн тэргүүний “Төрийн үйлчилгээний байгууллага”-аар шалгарсан.
    2016 онд “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багшийн арга зүй , технологийг дээшлүүлэх, боловсролын үйлчилгээг чанартай хүргэхэд шинэ санаа, бүтээлч үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж 2015 оны ажлаараа аймагт 3-р байрт шалгарсан.
    2015 онд “Сумын тэргүүний байгууллага”-аар шалгарсан.
    2017 онд төрөөс сургуулийн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчдийн хөдөлмөр зүтгэл, улс орны түүхэн хагжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, МУ-ын ерөнхийлагчийн зарлигаар Баруунтуруун сумын сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнасан.
 

                                         

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

29
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2021-06-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 10 ℃
2021-06-22
Өдөр: 24 ℃
Шөнө: 11 ℃
2021-06-23
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2021-06-24

"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 105
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 48
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 64
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 52
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 45
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 367
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 180
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 1947
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 301
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 233
  • 0
  • 2021-05-02

Цахим холбоос