АХЛАХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

АХЛАХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Түүхэн товчоо

        1947 онд онд анхны бага сургууль 1 багш, 3 ажилчин, 10 гаруй сурагчтай байгуулагдсан түүхтэй. 1951 онд анхны 4-р ангийн төгсөлтөө хийсэн байна. 1957 онд Цагаанхайрханы 7 жилийн сургуулийг нүүлгэн шилжүүлж ирснээр 10 жилийн дунд сургууль болж өргөжжээ. 1960 онд анхны 10-р ангийн төгсөлт хийснээс хойш тойргийн 8 сумын хүүхэд багачуудыг хамран нийт 15000 гаруй сурагчдыг сурган хүмүүжүүлснээс:

  • Хөдөлмөрийн баатар - 5
  • Ардын цолтон - 3
  • Гавьяат - 28
  • Доктор, профессор - 118
  • Төр нийгмийн зүтгэлтэн - 4
  • Олимпийн медальтан - 2
  • МУ-ын аварга - 1
  • МУ-ын арслан - 2
  • Му-ын заан - 1
  • Му-ын начин - 8 төрөн гарчээ. 2011 онд Ардын багш, академич,ШУ-ны доктор профессор Ч.Авдайгийн нэрэмжит сургууль болсон.

                                                   2017 – 2018 оны хичээлийн жилд:

      Баруунтуруун ЕБ сургууль нь түүхт 70 жилийн ойн босгон дээрээ Ардын багш, академич, доктор, профессор Ч. Авдайгийн нэрэмжит “Алтан гадас одон” -т Ахлах сургууль боллоо.

       Жил бүрийн шинэ жилийн баярыг угтан  “Оюун ухаан” сангийн нэрэмжит олимпиадыг тасралтгүй 20 дахь жилдээ зохион байгуулж байна.  Энэхүү сан нь тус сургуулийн төгсөгч, эрдэмтэн, докторуудын ивээн тэтгэснээр үйл ажиллагаа нь явагддаг.

       Давхардсан тоогоор 236 хүүхэд аварга дэд аварга сурагчаар шалгарч медаль хүртдэг. Жил бүр 1 сая орчим төгрөгийн шагналын сантай. Оюун ухаан сан маань 2017 онд “Шилдэг  тэргүүн туршлага”-аар шалгарсан.

      Тус сургуульд маань МУ-ын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт”-1 багш, Алтан гадас одонт-2 багш ,МУ-ын засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан-9 багш, БСШУСЯ-ны “Жуух бичиг”-тэн  20 багш, БСУГ-ын аргазүйч багш тэмдгээр -19 багш, Ахлах  багш тэмдгээр шагнагдсан-12 багш ажиллаж байна. 

     2017-2018 оны хичээлийн жилд: Чанартай сургалтыг цогцлоож чадварлаг, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлнэ “гэсэн зорилготойгоор 603 сурагч, 62 багш , ажилчидтай  үйл ажиллагаагаа явуулж байна. Багш  бага ангийн  12, дундын 25, насан туршийн боловсролын  1   буюу нийт 38 багш,  захирал - 1 сургалтын менежер- 2 нийгмийн ажилтан -1, 20 үйлчилгээний ажилчин ажиллаж байна.  

     Сургуулийн захирал Н.Болд,  Дунд, ахлах ангийн сургалтын менежер Т.Алтанцэцэг, АШБ-ын менежер С.Золзаяа нар ажиллаж байна.Тэргүүлэх зэрэгтэй 7 , заах аргач зэрэгтэй 27  багш ажиллаж байгаа ба багш нарын 80.9% мэргэжлийн зэрэгтэй байна. 12 нэр төрлийн кабинетед хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 80 хүүхдийн  багтаамжтай дотуур байранд -83 хүүхэд амьдарч  байна. 603 сурагчийн 576 өдрөөр 2 ээлжээр  хичээллэж  бага ангид 273, дунд ангид 153, ахлах ангид 150, дүйцсэн хөтөлбөрөөр 26  сурагч суралцаж байна.

       2017-2018 оны хичээлийн жилд бага ангид: “Эх нутгийнхаа үзэсгэлэнт байгалиараа аялж эх хэлний чадвараа хөгжүүлцгээе” сэдэвт  тэтгэлэгт хөтөлбөрийн III шатны 7280000 төгрөгний төсөл амжилттай хэрэгжиж, 2748900 төгрөний номын тавиур-11ш нийлүүлэгдсэн. Мөн STEM боловсролыг бага ангийн сурагчдад эзэмшүүлэх хүрээнд 5189400 төгрөгний сургалтын багц хэрэглэгдэхүүн нийлүүлэгдэн сургалтанд ашиглагдаж, 2016000 төгрөгний ширээ, сандал нийлүүлэгдэж томоохон хөрөнгө оруулалт хийгдэж төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд “Багш сурагчийн хөгжлийг дэмжсэн шилдэг сургууль”-иар шалгарсан.

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн цас
-20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -29 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -19 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-18
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-19
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-20
Өдөр: -25 ℃
Шөнө: -34 ℃
2018-12-21

“ХӨГЖИЛД ХҮҮХЭД БҮРИЙН ОРОЛЦОО” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

  • 16
  • 0
  • 2018-12-14

“ЦАНАХҮҮ”-2019 ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

  • 18
  • 0
  • 2018-12-14

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 23
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 28
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 46
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 42
  • 0
  • 2018-12-11

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

  • 39
  • 0
  • 2018-12-10

“БАРУУН БҮСИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 3-Р ЧУУЛГАН" УВС АЙТАГТ БОЛЖ БАЙНА

  • 54
  • 0
  • 2018-12-07

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  • 51
  • 0
  • 2018-12-05

Увс аймагт 2018 оны 11-р сард болсон онцлох үйл явдлууд

  • 51
  • 0
  • 2018-12-05

Цахим холбоос