Монгол цэргийн баярын мэнд хүргэе

Монгол цэргийн баярын мэнд хүргэе

Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ.

Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

Монголчууд төр улсаа байгуулаад наанадаж 2000 гаруй жил болсон түүхтэй бөгөөд анх нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү улс байгуулагдаж түүхэнд бичигдэх болсноос хойш Сүмбэ, Нирун, Хятан зэрэг эртний улсууд монгол нутаг дээр оршин тогтнож нутаг дэвсгэр, газар нутгаа цэргийн хүчээр хамгаалж ирснийг түүхэн сурвалжууд нотолж буй юм. Түүний дараах монгол овог, аймгууд түүхийн ээдрээ нугачаанд мандан, буурч явсаар Хамаг Монгол улсын үеэс дахин хүчирхэгжиж, цэрэг зэвсгийн хүчээр тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж иржээ. Хамаг Монголын суурин дээр 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын үед монголчууд түүхийн тавцнаа товойн гарч, өмнөх үеийн монгол цэргийн уламжлалд тулгуурласан үндэсний хэмжээний, байнгын шинжтэй, дотоод, гадаад мянганаас бүрдсэн 10.5 түмэн хүнтэй хүчирхэг морьт цэргийг байгуулсан нь дэлхийн түүхэнд нэрээ дуурсгажээ.

Үүнээс хойш монголчууд харийн гүрний эрхшээлд орж нэгэн хэсэг буурч явсан ч үе үеийн цэрэг эрс үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн бөгөөд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын үр дүнд тусгаар тогтнолоо зарлан үндэсний цэргээ байгуулж, 1921 оны хувьсгалын ялалтын дараа шинэ үеийн Зэвсэгт хүчнийг эмхлэн байгуулсан билээ.

Энэхүү ХХ зуунд сэргээн байгуулагдсан Зэвсэгт хүчин нь үндсэндээ монгол цэргийн өнө эртний уламжлалыг харгалзсан, залгамж шинж чанар бүхий цэрэг бөгөөд түүний үүсэл, хөгжлийг Их Монгол Улс төдийгүй Хүннү улсын цэрэгтэй холбон авч үзэхээс өөр аргагүй юм. Иймд монгол цэргийн үүсэл, гарлыг Хүннү улсаас тооцож үзэх нь зохимжтой байна.

Монгол цэргийн түүхийн хоёр мянга гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрлэхээр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” 2003 онд баталсан Монгол Улсын хуулинд өөрчлөлт оруулах саналыг 2011 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн баталсан билээ.

Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.

Туруун нутгийн тэнгэрлэг эрчүүд та бүхэндээ “МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР”-ын мэнд хүргэе.

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхруулж

Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч

Арван алдын уургыг агтны толгойд углаж

Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн

Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж

Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч

Өнгө нэхий дээлнийхээ дал мөрийг ханзартал

Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн

Эрхий мэргэний нумыг чадал мэдэн татаж

Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч

Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр

Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-24
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -33 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -22 ℃
Шөнө: -32 ℃
2019-01-22
Өдөр: -23 ℃
Шөнө: -31 ℃
2019-01-23
Өдөр: -24 ℃
Шөнө: -31 ℃
2019-01-24
Өдөр: -22 ℃
Шөнө: -31 ℃
2019-01-25

2019 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • 30
  • 0
  • 2019-01-18

УВС АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

  • 1268
  • 0
  • 2019-01-17

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

  • 39
  • 0
  • 2019-01-16

2019 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭ ТАЙЛАНГ НЭГТГЭЖ ДУУСЛАА

  • 46
  • 0
  • 2019-01-16

"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ" ТӨСЛИЙН 2-Р ШАТ УВС АЙМАГТ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

  • 39
  • 0
  • 2019-01-15

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТӨЛӨӨЛӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • 167
  • 0
  • 2019-01-14

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 48
  • 0
  • 2019-01-14

“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 1-Р САРЫН 24-27-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

  • 114
  • 0
  • 2019-01-14

ѲНДѲРХАНГАЙ СУМЫН ѲВѲЛЖИЛТ:

  • 50
  • 0
  • 2019-01-11

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2019 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

  • 72
  • 0
  • 2019-01-11

Цахим холбоос