2018.07.16-аас Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ

2018.07.16-аас Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ
Эхлэх хугацаа: 2018-07-06

Ажлын удирдамж

Нэг. Зорилго

       Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ХЭДСангийн хөнгөлөлтэй зээлийн ажлын байр, Хөтөлбөрт хамрагдсан залуу малчид, зөвлөх малчдыг дагалдуулах, туршлага солилцох уулзалт зохион байгуулах, Нийгмийн халамжийн үйлчилгээ, ОНОТХаламжийн үйлчилгээний хэрэгжилтэд хяналт хийж үнэлгээ өгч, зөвлөн туслах, Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч үйл ажиллагаандаа дүгнэлт хийх зорилготой.

Хугацаа: 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс удирдамжид заасан хугацааанд

Зохион байгуулах газар: 18 сумын ЗДТГазар

 

Хоёр.  Хамтран ажиллах чиглэл

     ХХҮГазраас хүргүүлсэн ажлын удирдамжид тусгагдсан хугацаанд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбрийг хэрэгжүүлэх, Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ХЭДСангийн хөнгөлөлтэй зээлийн ажлын байр, Хөтөлбөрт хамрагдсан залуу малчид, зөвлөх малчдыг дагалдуулах, туршлага солилцох уулзалт зохион байгуулах, Нийгмийн халамжийн үйлчилгээ, ОНОТХаламжийн үйлчилгээний хэрэгжилтэд хяналт хийх, Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах ажлыг сумын ЗДТГазар хамтран ажиллаж дараах бэлтгэл ажлыг хангасан байна. Үүнд: 

  • Малыг тэмдэгжүүлэх, тэмдэглэгээ хийх бэлтгэл ажлыг бэлэн болгох /бирк, будаг болон бусад аргаар/
  • Мал худалдах малчин өрх буюу мал бүхий этгээдтэй үржлийн насны, сайн үйлдрийн мал худалдан авах талаар урьдчилан тохирч гэрээ байгуулах чиглэл өгөх
  • Хамтран ажиллах ажлын хэсгийг сумын Засаг даргад танилцуулан шийдвэрлэсэн байх
  • Суманд үйл ажиллагаа явуулж буй малын индесжүүлсэн даатгалын төлөөлөгч, нийгмийн даатгалын байцаагчид гэрээ байгуулах талаар чиглэл өгч тухайн үед бэлэн байлгах
  • Сумын мал үржлийн албанд төсөлд хамрагдсан өрхийн малыг вакцинжүүлэх, эм бэлдмэлийн нэмэлт үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах чиглэл өгөх
  •  Хөтөлбөрт хамрагдсан залуу малчин тус бүрт  зөвлөхөөр ажиллаж цаашид дагалдуулах, туршлага солилцон ажиллах өөрийн аав, ээж, ах дүү, өвөлжөө, хаваржаа нэгтэй ахмад малчиныг сонгон уулзалтад оролцуулах /тухайн өдөр сумын төвд хөтөлбөрт хамрагдсан залуу малчин өрхийн 2 гишүүн, тэргүүн туршлагатай сайн малчин, зөвлөх малчиныг хамт байлгах/

    ХХҮГазар нь хөтөлбөрт хамрагдаж байгаа малчин өрх, сумын ЗДТГазартай гурвалсан гэрээ байгуулан хөтөлбөрийн санхүүжилтээр худалдан авсан малыг им, тэмдэг, хүйс, зүс, насыг нэг бүрчлэн тэмдэглэж хүлээлгэн өгнө.

     Хөтөлбөрт хамрагдсан залуу малчид, зөвлөх малчдыг дагалдуулах, туршлага солилцох уулзалт зохион байгуулах, Нээлттэй хаалганы өдрийг суманд ажиллах эхний өдөр зохион байгуулах тухай мэдээллийг сумын иргэдэд хүргэж тухайн өдөр олон нийтийн оролцоог хангасан байх.

Гурав. Хяналт тавьж ажиллах

    Малжуулах хөтөлбөрт хамрагдсан өрхийн үйл ажиллагааны тайланг сумдын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хагас, бүтэн жилээр гаргаж ХХҮГазрын төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнд хүргүүлнэ.

    Өрхийн хөгжлийн дэвтрийг өрх бүрт хөтөлбөрийн хугацааг дуусах хүртэл хөтлүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд сумын ЗДТГазар, ажил хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж ажиллана.

Дөрөв. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хугацаа, өрхийн тоо

Нэгдүгээр ажлын хэсэг

1

Наранбулаг

07.16-07.18

4 өрх

Д.Нямсүрэн

С.Дэлгэрномин

З.Баттулга

2

Цагаанхайрхан

07.18-07.20

3 өрх

3

Өндөрхангай

07.20-07.22

4 өрх

4

Зүүнхангай

07.22-07.24

3 өрх

Хоёрдугаар ажлын хэсэг

1

Завхан

07.16-07.18

3 өрх

Ц.Гантөмөр

Г.Бурмаа

Д.Оюунчимэг

2

Өлгий

07.18-07.20

3 өрх

3

Тариалан

07.20-07.22

4 өрх

Гуравдугаар ажлын хэсэг

1

Тэс

07.16-07.18

4 өрх

Ц.Дэжидмаа

Ч.Оюунхүү

Б.Батзоригт

Ц.Эрдэнэтуяа

2

Зүүнговь

07.18-07.20

4 өрх

3

Баруунтуруун

07.20-07.22

3 өрх

4

Хяргас

07.22-07.24

3 өрх

5

Малчин

07.24-07.26

4 өрх

Дөрөвдүгээр ажлын хэсэг

1

Түргэн

07.16-07.18

2 өрх

Д.Баярмаа

С,Ганзориг

Б.Оюунчимэг

2

Сагил

07.18-07.20

3 өрх

3

Давст

07.20-07.22

2 өрх

Тавдугаар ажлын хэсэг

1

Ховд

8 сар

4 өрх

8 сард хэрэгжинэ

2

Бөхмөрөн

8 сар

3 өрх

3

Өмнөговь

8 сар

4 өрх

4

Улаангом

8 сар

5 өрх

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-9
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-19
Өдөр: -10 ℃
Шөнө: -19 ℃
2018-11-20
Өдөр: -8 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-21
Өдөр: -7 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-22

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос