Аймгийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн бүсчилсэн сургалт болно

Аймгийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн бүсчилсэн сургалт болно
Эхлэх хугацаа: 2018-07-04

             Аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан зүүн бүсийн мэргэжилтнүүдийн туршлага судлах бүсийн сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн 5 удаагийн аварга, Улсын тэргүүний анхны сум Ховд суманд зохион байгууллаа.

             Сургалтаар Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, туслгамдаж буй асуудлууд, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар, Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд, Өрхийн мэдээллийн сангийн судалгааны ажлын явц, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хүүхдийн мөнгөний олголт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл солилцлоо.

             Мөн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр Ховд суманд зохион байгуулж байгаа арга хэмжээ, ажил үйлчилгээтэй танилцлаа.

            Аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан баруун бүсийн мэргэжилтнүүдийн туршлага судлах бүсийн сургалтыг 2018 оны 07 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Баруунтуруун суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

            Сургалтанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Бөхмөрөн, Давст, Завхан, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Ховд сумдын мэргэжилтнүүд хамрагдана.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-9
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-19
Өдөр: -10 ℃
Шөнө: -19 ℃
2018-11-20
Өдөр: -8 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-21
Өдөр: -7 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-22

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос