Увс аймгийн
нэгдсэн сайт

Uvs province
portal site

Бий биелгээ

Бий биелгээ
Бий биелгээ бол баруун монгол ардын бүжиг юм. Биеэр илэрхийлэх гэсэн үгнээс гаралтай бүжгийн нэг төрөл юм. Бийг икэл хөгжмийн татлага /ая/ удирдан хөтөлнө. Бийгийн елхэндэг, жороо морины явдал, цацал, мөргүүл, дөрвөн ойрадын уриа, их татлага, журай гэлдэн гэх мэт 10 шахам икэлийн татлаганд ганцаарчилсан ба нийтээрээ биелэх хэлбэрүүд байна. Икэлийн татлага, биелэгээний нэгдмэл хэлбэр нь гэрийн театрчилсан тоглолт бөгөөд соёл, урлагийн гайхамшигт өв сан юм. Биелгээний урлаг нь ойрад монголчуудын бүтээсэн ардын урлагийн хосгүй бахархал. Ойрад монголчуудын баяр цэнгэл, найр, наадмын алиныг ч икэл, биелгээгүйгээр төсөөлөхөд бэрх гайхамшигт энэ урлагийг гагцхүү нүүдэлчид бүтээж, хэзээ хэн ч давтаж чадаагүйгээрээ ардын сонгомол урлагийн төрөл болсон. Биелэх урлаг нь дөрвөд, баяд, хотон ястны дунд бас онцлогтой бийг хуур, икэлийн аялгуунд нэг нь эхэлж нөгөөдөө дамжуулан найман настай балчираас наян настай буурал хүртэл хотол даяар биелж биеийн хөдөлгөөний уян налархай чанар, ая дууны гайхамшгаараа үзэгчдийг уяруулдагт түүний онцлог оршино. Биелэгээний явцад эмэгтэйчүүд үс гэзгээ самнах, нүүрээ тольдох, ноос савах, үнээ саах, утас ээрэх гэх мэт харин эрчүүд нь морь цаламдах, тариа хадах, эмнэг хангал булгиулах, гөрөөс араатанг авлах зэрэг ахуйн ажил хөдөлмөрийг уран сайхны болон энгийн дүрслэлээр гарган үзүүлдэг юм.


Сэтгэгдэл бичих


Шинэ мэдээ

Онцлох мэдээ