Монгол улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу жил бүр Монгол улсад ОХУ-ын их дээд сургуулийн бакалавр, магистр, аспирантур, адъенктурт суралцах 550 квот олгодог бөгөөд өргөдлийг цахим хэлбэрээр
2021 оны 02 сарын 20-ны 00 цаг хүртэл цахимаар хүлээн авах хугацааг сунгаж 2021 оны 03 сарын 15-ны 00 цаг хүртэл хүлээн авах боломжтой болжээ.
ОХУ-д суралцах хүсэлтэй гадаад улсад амьдарч буй гадаадын оюутнууд анх удаа "Гадаадын иргэнд зориулсан ОХУ-ын боловсрол" (ГИС ОРФИ) улсын мэдээллийн системийн вэбсайт дээр цахим хэлбэрээр суралцах тухай өргөдөл гаргах боломжтой.
ГИС ОРФИ гэдэг нь өргөдөл гаргахаас эхлээд дэмжлэг үзүүлэх, шилжилт хөдөлгөөн зэрэг бүрэн ил тод үйл явцыг хангах "нэг цонх" гэсэн шинэ үйлчилгээ юм.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.
Эхний үе шатыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрууд, ОХУ-ын Элчин сайдын яам, гадаадын төлөөлөгчийн газрууд явуулна (бүртгэлийг https://education-in-russia.com ишлэлийн дагуу хийж, , харин https://edu.rs.gov.ru/ болон https://future-in-russia.com/ ишлэлийн дагуу систем руу хаяглан орж болно). Шалгалтын дүн дээр үндэслэн тухайн улсад хуваарилсан квотын дагуу горилогчдын жагсаалтыг гаргадаг. Монгол улсын хувьд УБ хот дахь Россотрудничество агентлаг, РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төв нь эхний шатны шалгаруулалтыг хариуцах юм.
Сонгон шалгаруулалтын хоёр дахь шатыг Оросын их дээд сургуулиуд горилогчдын баримтыг судлах замаар явуулна.
Та https://education-in-russia.com сайт дээрх квотын хүрээнд ОХУ-ын боловсролын байгууллагуудын гадаадын иргэдийг хүлээн авах боломжуудтай танилцах боломжтой.
Гадаадын горилогчид ба гадаадад оршин суугаа эх орон нэгтнүүд нь өөрийн харьяалагддаг улсад ажиллаж буй Оросын гадаад албанд хандах шаардлагатай болохыг анхаарна уу.
Лавлах утас: 99453011