Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд 2021-2025 онд "УВС аймгийг хөгжүүлэх  үндсэн чиглэл" бодлогын бичиг баримтыг боловсруулж эхэлсэн энэ цаг үед салбар салбарын төлөөллийг оролцуулсан өглөөний уулзалтууд зохион байгуулж байна.

Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд 2021-2025 онд

Энэ удаа Боловсрол соёл урлагийн газрын сургуулийн өмнөх болон бага ангийн боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, Улаангомд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургууль, цэцэрлэгийн арга зүйч нарт урилга хүргүүлж уулзалт хийв.

Хүүхдийн хөгжилд цэцэрлэг, сургуулийн орчны нөлөөлөх хүрээ өндөр тул бодит талбар дээр нь арга зүй, мэргэжлийн ур чадвараа гарган ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн үгийг сонсож, цаашдын бодлогын бичиг баримтдаа тусган ажиллах нь

энэ удаагийн уулзалтын гол зорилго байв.

Цар тахлын үед цахим шилжилтэнд шилжин хичээллэж байгаа өнөөгийн нөхцөл байдлын үр нөлөө, давуу сул талуудыг өөр өөрсдийн жишээнүүд дээрээ танилцуулж, цаашид УВС аймгийн ирээдүй болсон хүүхдүүдэд хүмүүжил төлөвшилтийн ямар чадваруудыг суулгаж, мэдлэг чадвартайн дээр, өндөр ёс зүйтэй, зөв хандлагатай оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд эцэг эх, цэцэрлэг сургууль, төрийн байгууллага, аймгийн удирдлагуудын зүгээс юуг анхаарч ямар бодлогоор хамтарч ажиллах гарц шийдлүүдийг ярилцсан нь том ололт болов.

Арга зүйч мэргэжилтнүүдээс олон санал санаачилга гарч байсан ба "ХҮН БОЛОХ БАГААСАА" хөтөлбөрийг аймгийн хэмжээнд эцэг эх, сургууль цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор боловсруулан хэрэгжүүлэх талаар санал нийлэв.

Мөн аймгийн Засаг дарга байгаль экологид хайртай дэлхийн иргэнийг, багаас нь зөв дадал хэвшилд сургаснаар бий болох тул уулзалтад ирсэн хүн бүр сургууль цэцэрлэг дээрээ манлайлан ажиллахыг уриалж "Хүүхдүүд хогны ертөнцийг өөрчилж чадна" нэртэй 400ш гарын авлага номыг тарааж өгөв.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
21
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 5 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 16 ℃
Шөнө: 4 ℃
2021-05-10
Өдөр: 18 ℃
Шөнө: 4 ℃
2021-05-11
Өдөр: 18 ℃
Шөнө: 5 ℃
2021-05-12
Өдөр: 16 ℃
Шөнө: 3 ℃
2021-05-13

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 36
  • 0
  • 2021-05-02

Улаангом сумын хэмжээнд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалт хийх хуваарь

  • 31
  • 0
  • 2021-04-30

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 103
  • 0
  • 2021-04-29

ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН ЭНЭ ХАВАР ЦЭРЭГ ТАТАХГҮЙ.

  • 38
  • 0
  • 2021-04-29

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН "УЛААН ТҮВШИНД" ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДРИЙН 06:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА.

  • 36
  • 0
  • 2021-04-24

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 142
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 105
  • 0
  • 2021-04-12

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН "ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 284
  • 0
  • 2021-04-02

ШИНЭ ХӨДӨӨ УВС ТӨСЛИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ИРГЭНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭНЭ.

  • 281
  • 0
  • 2021-03-31

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА. /ЦАХИМААР/

  • 199
  • 0
  • 2021-03-31

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос