Увс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаас өмнө шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдөд
Увс аймгийн хөгжлийн хэтийн зорилт 2030-ийн Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мөн Байгаль орчны тухай хууль тогтоомжууд нэн ялангуяа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Усны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг сурталчлах, ИТХ-ын байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороотой хамтарсан ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой
"Байгаль орчны салбарын онлайн уулзалт" болж байна.
Уулзалтад оролцогч байгууллагууд:
Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Увс нуур- Тэс голын сав газрын захиргаа
Увс нуурын ай савын УТХГ-ын Хамгаалалтын захиргаа
Ус цаг уур, орчны шинжилгээний газар
Мэргэжлийн хяналтын газар
Экологийн цагдаагийн алба
Цар тахлын үеийн гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хурал хийх боломжгүй болсон тул онлайн уулзалт хийх нь цаг үеэ олсон зөв шийдэл юм.