УВС АЙМАГ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЭЖ БАЙНА.

УВС АЙМАГ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЭЖ БАЙНА.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр 11-р сарын 25-ны өдрийг "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр" болгон зарласан байдаг. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд 23 оролцогч улстай эхэлж байсан бол өдгөө 187 орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний аян болж өргөжөөд байна.

Энэхүү аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн гэдгийг бататгаж, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт арга хэмжээ авахыг уриалах зорилготой. Монгол улсад анх 1997 оноос зохион байгуулсан ба Олон улсын байгууллагууд, Төрийн болон Төрийн бус байгууллагууд нэгдэн, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд жил бүр өөрийн дуу хоолойгоо илэрхийлсээр байна.

Энэ жил “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан доор нэгдэж байгаа бөгөөд Увс аймаг уг аянд нэгдэж байна.

Аймгийн ИТХ-ын 2017 оны А/128 дугаар тогтоолоор 2017-2021 онд хэрэгжүүлэх Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019 онд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Ойлгоё хүндэлье - Гэр бүлийнхээ төлөө ” уриан дор хэвлэлийн бага хурал хийж, “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д аймаг, сум, байгууллагаараа нэгдэх хөдөлгөөнийг өрнүүлж, нийт 8600 гаруй ажилтан албан хаагчдад, 3950 хүүхдийг хамруулан жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ, мэдээллийг сурталчилж ажилласан.

Энэ оны хувьд ковид 19 цар тахлын үед энэхүү аян зохион байгуулагдаж байгаа тул олныг хамарсан хөл хорионы үед гардаг ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийллээс хамтдаа сэргийлж, бүгдээрээ хамтран Яг Одоо!#хүчирхийллийг цэглэцгээе!!!



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-24
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -35 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -27 ℃
Шөнө: -38 ℃
2021-01-27
Өдөр: -26 ℃
Шөнө: -37 ℃
2021-01-28
Өдөр: -24 ℃
Шөнө: -35 ℃
2021-01-29
Өдөр: -24 ℃
Шөнө: -36 ℃
2021-01-30

Аймгийн Засаг дарга Ч.Чимэд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа.

  • 407
  • 0
  • 2020-12-22

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙН САНААЧИЛГААР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН “УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДАВ.

  • 380
  • 0
  • 2020-12-17

Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд 2021-2025 онд "УВС аймгийг хөгжүүлэх  үндсэн чиглэл" бодлогын бичиг баримтыг боловсруулж эхэлсэн энэ цаг үед салбар салбарын төлөөллийг оролцуулсан өглөөний уулзалтууд зохион байгуулж байна.

  • 349
  • 0
  • 2020-12-18

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

  • 1265
  • 0
  • 2020-12-15

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг Увс аймагт Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 4 жилийн хугацаанд МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна.

  • 460
  • 0
  • 2020-12-11

"Байгаль орчны салбарын онлайн уулзалт" болж байна.

  • 400
  • 0
  • 2020-12-09

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг боллоо.

  • 292
  • 0
  • 2020-12-08

“Архивчдын өдөр” -өөр Төрийн архивын хамт олон төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд нэгдэж 510,000 төгрөгийг аймгийн Онцгой комисст гардуулж өгөв.

  • 399
  • 0
  • 2020-12-07

БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүжилтээр WITH ТББ-аас КОВИД-19-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ

  • 285
  • 0
  • 2020-12-07

Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаан үргэлжилж байна.

  • 254
  • 0
  • 2020-12-03

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос