УВС АЙМАГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИЖИГ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАРИГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

УВС АЙМАГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИЖИГ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАРИГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдөр УИХ-ын гишүүн, МУ-ын засгийн газрын гишүүн БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын санаачилгын хүрээнд Монголын Хөл Бөмбөгийн Холбооны дэмжлэг, Азийн Хөл Бөмбөгийн Холбооны санхүүжилтээр Улаангом сумын 3-р сургуулийг түшиглэн 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж нээлтээ хийлээ.Уг талбайн шавыг өнгөрсөн оны 4 дүгээр сард тавьж бөгөөд “Эйч-Би-Эс” ХХК”- ний барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60 мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан байна.

Нээлтийн арга хэмжээнд Аймгийн засаг дарга Д.Батсайхан, МХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, МХБХ-ны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Мөнхзул, Увс аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож, Олон улсын хэмжээний мастер Д. Лүмбэнгарав нарын спортын алдартнууд болон 3-р сургуулийн багш ажилчид оролцож хүүхэд багачуудад амжилт хүсэн энэхүү талбайгаас Монгол улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан шилдэг тамирчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
28
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 28 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-12
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-13
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-14
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2020-07-15

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос